Замхрал | UBIFF

   

Утга санаа

Шагнал:

2017 оны Канны ОУКН-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагнал

2018 онд Академи шагналд гадаад киноны төрөлд Герман улсаас нэр дэвшсэн.

2018 оны “Алтан бөмбөрцөг” ОУКН-ын шилдэг гадаад хэл дээрх кино шагнал

Товч танилцуулга:

Катя Секерчи нөхөр Нури болон бяцхан хүү Рокко нараа бөмбөгдөлтийн улмаас алдана. Цагдаа нар тус хэргийг барууны хэт туйлширсан үзлээс гадуур болсон хэмээн үзэх ба бүсгүй тун хүндхэн байдалд ороод байлаа. Гэвч шүүх хурлаар нотлох баримт хангалтгүйн улмаас сэжигтнүүд гэм буруугүй хэмээн тогтоогдох тул Катя өөрөө шударга ёсны төлөө тэмцэх хэрэгтэй болдог. Энэхүү бүтээл 2018 оны “Алтан бөмбөрцөг” кино наадмын гадаад хэл дээрх шилдэг бүтээлээр шалгарч байсан билээ.

Фатих Акин

Кино зохиолч, найруулагч, продюсер Фатих Акин Германы Гамбург хотноо 1973 онд турк гэр бүлд төрсөн. Тэрээр Гамбург хотын дүрслэх урлагийн коллежийг 1994 онд төгссөн. 1998 онд анхны бүрэн хэмжээний уран сайхны “Хурц богино шок” киногоо найруулсан. Энэ киногоороо Швейцарийн Локарно ОУКН-аас Хүрэл ирвэс шагнал, Баварийн кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн. 2000 онд “7 сард Би Жули” кино, 2001 онд “Бид буцаж ирэхээ мартсан” баримтат кино, 2002 онд “Солино”, мөн Берлиний ОУКН-аас Алтан баавгай шагнал хүртсэн “Head on” киногоо 2004 онд тус тус бүтээжээ. 2007 онд “Диваажингийн хязгаар” кино нь Канны ОУКН-аас шилдэг кино зохиолын шагнал хүртсэн. Тэрээр 2003 онд “Corazón International” кино продакшн компаниа үүсгэн байгуулсан.

Төрөл:Драм
Найруулагч:Диего Лерман
Улс:Герман
Үргэлжлэх хугацаа106'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 26 19:00' 1-танхим

Манай дэлгэцнээ