ЗАЛУУГААРАА ҮХЭХЭД ОРОЙТСОН | UBIFF

   

Утга санаа

Шагнал:

2018 оны Локарно ОУКН-ын шилдэг найруулагч шагнал

Товч танилцуулга:

1990 оны зун, Чили улсын Андын нурууны бэлд нэгэн бөглүү тосгонд хэдэн гэр бүл амьдран сууна. Пиночетын дарангуйллын дэглэм дуусч эрх чөлөөтэй дөнгөж золгосон тэд байгальд амьдран хотжилтоос ангид шинэ ертөнцийг цогцлоож буй тухай өгүүлнэ. Энэ их өөрчлөлтийн үед хөрш зэргэлдээ амьдрах 16 настай Софи Лукас, 10 настай Клара нар шинэ жилийн баярт бэлтгэнэ. Тэд хотын амьдралын эрсдлээс хол байх ч байгалийн аюулт үзэгдлээс зугтааж чадахгүй.

Доминга Сотомайор

Чилийн католик их сургуульд найруулагч мэргэжлээр сурч, Барселоны ESCAC-д найруулагчийн магистр зэрэг хамгаалсан. “Пүрэвээс Ням хүртэл” киногоо Канны ОУКН-ын сууршин суралцах хөтөлбөрт оролцон бүтээсэн. Уг кино Роттердамын ОУКН-аас “Тайгер” шагнал хүртэж, олон наадамд толилуулагджээ. Тэрээр мөн видео гэрэл зургийн үзэсгэлэнд ажиллаж байсан. 2012 онд Лондоны Тейт Модерн галерейд Жижиг нар хэмээх үзэсгэлэнд оролцсон. Тэрээр 2009 онд Сантиаго хотод Cinestación кино продакшн үүсгэн байгуулж, латин америкийн шинэ авторын кино бүтээл дээр продюсерээр ажилладаг. Сүүлийн үед “Los Fuertes”, “Murder me, Monster” зэрэг Канны ОУКН-ын Un certain Regard хөтөлбөрт шалгарсан кинонуудыг продюсерээр ажиллажээ. Мөн Сантиаго хотод “Centro de Cine y Creación” артхаус кино театр-соёлын төвийн байгуулсан.

Төрөл:Драм
Найруулагч:Доминга Сотомайор
Улс:Чили, Бразил, Аргентин
Үргэлжлэх хугацаа110'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 27 17:00' 1-танхим

Манай дэлгэцнээ