Дэлгүүрийн хулгайчид | UBIFF

   

Утга санаа

Шагнал

2018 онд 91 дэх удаагийн Академи шагналд гадаад киноны төрөлд Герман улсаас нэр дэвшсэн.

2018 Канны ОУКН-ын тэргүүн шагнал “алтан далдуу модны навч” хүртсэн

2018 Анталя ОУКН-ын шилдэг найруулагчийн “Алтан жүрж” шагнал

91дэх удаагийн Академи шагналд гадаад киноны төрөлд Япон улсаас нэр дэвшсэн.

Товч танилцуулга

Нэг удаа дэлгүүрт хулгай хийсний дараа Осамү хүүгийнхээ хамт явж байгаад даарч бээрсэн Юри охинтой таарна. Осамүгийн эхнэр эхэндээ тэр охиныг гэртээ орогнуулах дургүй байх боловч түүний туулж өнгөрүүлсөн зовлонг мэдсэний дараа охиныг харж халамжлахаар болно. Осамүгийн гэр бүл амьжиргаагаа залгуулахын тулд хулгай зэлгий хийж ядуу тарчиг амьдарч байгаа хэдий ч тэд аз жаргалтай байгаа мэт...Нэгэн удаагийн санаандгүй үйл явдал тэдний гэр бүлийн нэгдмэл харилцааг сорин, мэдээгүй нууцыг илрүүлнэ.

Хироказу Корээда

1962 онд Токио хотод төрсөн. 1987 онд Васеда их сургууль төгссөний дараа ТВ-ийн холбоонд ажиллаж, хэд хэдэн баримтат кино бүтээсэн нь олон шагнал хүртсэн. Тэрээр 2014 онд Бун-Буку продакшнаа байгуулж, анхны кино “Мабороси”-г найруулсан нь 52 дах удаагийн Венецийн ОУКН-аас Алтан осела шагнал хүртсэнээр Хироказу олон улсад нэр хүндтэй найруулагч болов. Тэрээр 2001 оноос эхлэн нийт 7 киногоороо Канны ОУКН-ын уралдаант хэсэгт оролцсоноос 2004 онд “Хэн ч мэдэхгүй” кино нь шилдэг жүжигчний шагнал, 2011 онд “Би хүсч байна” кино нь шилдэг кино зохиолын шагнал, 2013 онд ТВ олон ангит “Аав хүү шиг гэртээ харья” кино нь шүүгчдийн нэрэмжит шагнал, “Дэлгүүрийн хулгайч” кино нь 2018 онд тэргүүн шагнал тус тус хүртсэн. 2015 онд “Бидний бяцхан охин дүү” кино нь Японы академийн шагнал гардуулах ёслолоос шилдэг кино, шилдэг найруулагч, Сан Себастианы ОУКН-аас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. “3 дах аллага” кино нь 2017 онд Венецийн ОУКН-д нээлтээ хийж Японы олон наадмаас шилдэг кино, шилдэг найруулагч 6 шагнал хүртсэн.

Төрөл:Драм
Найруулагч:Хироказу Корээда
Улс:Япон
Үргэлжлэх хугацаа121'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 28 17:00' 1-танхим

Манай дэлгэцнээ