"Далд хүчирхийлэл" Баримтат кино

   

Утга санаа

“Далд хүчирхийлэл” нь гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд үзэгчдийн оролцоог уриалсан баримтат кино юм. Америкийн нийгэмд эмэгтэй хүнд хамгийн айдастай, хүчирхийлэлд өртдөг газар бол түүний өөрийн гэр юм. Америкт өдөрт дунджаар 4 эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг ба тэр дундаа салсан нөхөр, хамтран амьдрагчийнхаа гарт амиа алдах нь элбэг тохиолддог байна. Энэ бүгдийг сонсоод бид нэг асуултыг асуумаар санагдана: Яагаад заавал тэд хамт байна вэ? Яагаад тэд орхиж явж чадахгүй байна вэ? “Далд хүчирхийлэл” кино энэхүү асуултанд хариулт хайхаар өөрийн нөхрийн хүчирхийлэлд өртсөн Дианна Валтерс болон эмэгтэйчүүдийг гэр бүлийн хүчирхийлэл, хосын харилцааны хүчирхийлэлд өртөхөөс хамгаалах үйлсэд зориг шулуудан ажиллаж байгаа Кит Грүеллэ-ийн түүхийг судална. Үл үзэгдэгч хаалганы цаана болдог гэр бүлийн хүчирхийллийг бид өөрсдөө чимээгүй өнгөрүүлж, хууль тогтоомжийн дагуу эдлэх эрхээ дутуу ойлгосноос болж энэ асуудлыг ардаа орхиж байна. Тиймээс киноны гол дүр Дианна шиг яаж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчоос баатар болон гарч, цаашид нийгэм дэх гэр бүлийн хүчирхийллийг багасгах вэ? гэдэг асуултыг өөрсдөөсөө асууя.

Шагнал
Сандэйнс кино наадмын Канденсэнт киноны шагналт
Бүтэн хүрээ эмэгтэйчүүдийн төрх нийгэмлэгийн хүний эрхийн шагнал

Найруулагч

Синтя Хилл нь нийгэмд тулгарч буй асуудлыг баримтат киноны уран хэлтэй хослуулан бүтээлээ туурвидаг онцлогтой. Тэрээр Америкийн нийгэмд тулгарч буй олон асуудал тэр дундаа тамхины тариалан, Латин дөрвөгсөдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг өөрийн уран бүтээлээрээ хөнддөг. Бидний мэдэх тогтолцооноос далд оршиж буй ул үндсийг шагайж чадсан бүтээлүүдээрээ танигдсан. Тэрээр “Тамхины мөнгө манай гэр бүлийг тэжээдэг”, “Зочин ажилтан”, “2-р сарын 1”, “Тогоочийн амьдрал” зэрэг киноны продюсер, найруулагчаар ажиллаж, олон улсын кино наадмуудад бүтээлүүд нь сонгогдсон байдаг. Синтя нь Дүйк Их Сургуулийн Баримтат Кино Судлалын Төвд багшилдаг ба Өмнөд мужийн баримтат киноны санг үүсгэн байгуулсан болно.

Найруулагч:Синтя Хилл
Гарсан он:2014
Үргэлжлэх хугацаа:77 минут
Тэнгисийн дэлгэцнээ:2016.09.16-нд 21:20 минут

Манай дэлгэцнээ