Гайхамшигт хүн аалз 2

Хүн аалзын амьдралд бүрэн дассан Питер Паркер аалзны шүлс дамжин дүүлж, аюулд учирсан иргэдийг аварч, хайртай бүсгүй Гвэйнтэйгээ болзон жаргалтай сайхан амьдарч байлаа. 
Гэтэл нэг өдөр Хүн аалзын галзуу шүтэн бишрэгч, Осков компанийн цахилгааны инженер Макс хүнд ослын улмаас асар их хүчтэй болсноо мэддэг. 
Нью-Йоркийн цахилгаан хангамжийг гацаасан томоохон хэрэг гарч, Макс асуудлыг шийдэхээр явахдаа өөрийн баатар ХҮН ААЛЗ – ын довтолгоонд өртөж улмаар түүнийг үзэн ядаж улмаар уурлан хилэгнэдэг. Харри Осборн Максыг хамтдаа Хүн аалзаас өшөөгөө авахыг санал болгоно.... Улам хүчирхэгжсэн дайснууд! Жинхэнэ дайн ийнхүү эхэллээ!

 Найруулагч: Marc Webb 

Зохиолч: Alex Kurtzman 

Гол дүрүүдэд: Andrew Garfield, Emma Stone, Jamie Foxx

Үргэлжлэх хугацаа:  145 мин

Дэлхийн нээлт: 2014.05.02

Тэнгисийн дэлгэцнээ: 2014.05 сарын 9 нөөс

Сэтгэгдэл бичих