"Гавшгай дамжуулалт" баримтат кино

   

Утга санаа

Танилцуулга

“Шаламгай дамжуулалт” кино нь Харвардын Их Сургуулийн төгсөх курсын оюутан Эмили Тэйгийн (улсын хэмжээнд шаламгай дамжуулалтаараа 23-р байрт жагссан) Европын лигид шалгарч буй тэр торгон агшинг дэлгэцнээ буулгасан бүтээл юм. Эмилигийн ээж аав нь 1980-аад оны үед бүх зүйлээрээ дэнчин тавьж Лос Анжелес руу дүрвэсэн гэр бүл бөгөөд бурханы шашин шүтдэг тэд түүнийг өөрсдийн сонгосон гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхийг шаардана. Гэвч Эмили өөрийн мөрөөдлөө дагаж Германы сагсан бөмбөгийн талбайд хүчээ үзэж, “Битгий асуу, битгий хэл” цэргийн хөтөлбөрт хамрагдсан охинд хайртай болно. Түүний сонголт Эмилиг зөвхөн талбайд тэргүүлэгч од байхад нь саад болоод зогсохгүй өөрийгөө хэн гэдгээ эцэг эхтэй хэлэх маш хэцүү шийдвэрт хүргэнэ. Энэхүү кино нь хүний амьдралын мөн чанар, боломж, амжилтын төлөө золиос, өөрийн мөрөөдөлдөө хүрэх эр зоригын тухай өгүүлнэ.

Найруулагч

Мэлисса Жонсон нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд баримтат кино, телевиз, цахим бүтээл болон цахим маркетингийн чиглэлээр тэргүүлж яваа залуу уран бүтээлч юм. Тэрбээр 2008 онд “Өндөр тааз продакшн”-ийг нээж, “Хэрэв тэгсэн бол” богино хэмжээний киног найруулж, продюсераар ажилласан. Тэрбээр найруулагч Жон Синглтоны хамт алдарт ESPN сувгийн 30 ба 30 цувралын “Пауз дар” баримтат киног хамтран бүтээсэн. Мөн Мэлисса нь Comedy Central, BBC America, and Spike TV-ийн ахлах продюсер, дижитал найруулагчаар ажилладаг бөгөөд 2009 онд BBCAmerica.com цахим найруулагч өргөмлөл хүртсэн. Найруулагч Сара Сайкнерын туслах найруулагч, эвлүүлэгчээр ажиллаж “Ангийн үйл” баримтат киног хамтран бүтээсэн ба тус бүтээл нь Артивист кино наадмаас шилдэг баримтат уран сайхны бүтээл, 2006 онд Роүд Айландын кино наадмаас шилдэг баримтат киноны төрөлд 1-р байр эзэлсэн.

Шагнал

2012 он Хонолулугын Солонго Кино Наадам-шилдэг баримтат кино

2012 он Сан Франциско Инди Кино Наадам-Үзэгчдийн таашаалд нийцсэн баримтат кино

2012 он Сан Францискогын Азийн Кино Наадам-Верайзон үзэгчдийн шагнал

2011 Аут Наадам-Эрх чөлөөний тусгай хөтөлбөр шагнал
4 сарын 25 Бямба


17:00-17:10

Танилцуулга

17:10-19:0

Баримтат кино 95’ /3-р танхим/

Үнэ төлбөргүй, танхим 204 хүний суудалтай тул та цагтаа ирж суудлаа эзлэнэ үү.

Манай дэлгэцнээ