Бээжин Сиэтлийн хайр | БНХАУ кино өдрүүд

   

Утга санаа

Элбэг хангалуун амьдралд дассан Вэн Жяа Жяа хоолны сэтгүүлийн редактор байсан ба хайр дурлалын тухайд “Сиэтлийн нойргүй хүн” кинон дээрх шиг романтик мөрөөдөлтэй нэгэн. Хөл хүнд тэрээр Сиэтлийн жирэмсэн эхийг асрах төвд ирэх ба түүний хээнцэр тансаг байдал зарим хүүхнүүдийн дургүйг хүргэж ганцаардсандаа Фрэнк хэмээх жолооч залууд хамаг зовлонгоо хуваалцав. Баян найз залуу нь нэг л өдөр зугатаад явахад юу ч үгүй хоосорч хоцорсон бүсгүйн амьдралд Фрэнк охинтойгоо орж ирснээр гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрэгдэх нь их л таатай байв.

Бүсгүйг ч амаржиж, хуучин найз залуу нь гэнэт эргэн ирж тэр хоёрыг Хятад уруу буцаан аваачиж, бүр гэрлэх санал тавив. Баян тансаг элбэг хангалуун амьдралдаа эргэн орсон ч бүсгүйн сэтгэл нэг л хоосон. Сиэтлээс явсан нь өнгөрсөн бүх зүйлийн төгсгөл байсангүй, харин ч дараагийн шинэхэн учралын эхлэл байсныг үзэгч та киногоо үзээд ойлгоно буй заа.

Төрөл:Романтик, Инээдмийн
Найруулагч:ЖИН ВОН
Гол дүрүүдэд:ЯнВэй, Ву Шю Бо,
Бүтээсэн он:2012 он
Үргэлжлэх хугацаа115'
Тэнгисийн нээлт:2018 оны 09-р сарын 04 20:00' 4-р танхим

Манай дэлгэцнээ