Утга санаа
Ах дүү гурав асуудалд орж, их хэмжээний мөнгөн төлбөрт унадаг. Уг мөнгийг богинохон хугацаа төлөх шаардлага тэдэнд тавьдаг бөгөөд мөнгөө олж чадаагүй нь улмаас ах нь шоронд орох болно. Гэтэл ...тэд нэг арга сэдэж өрөө төлөхийг хичээнэ. Харин тэд хэрхэн өрнөөсөө гарах бол? энэ асуултын хариултыг та бүхэн "Биелэгдэшгүй төлөвлөгөө" инээдмийн уран сайхны киног үзэн тайлаарай.
Инээдмийн жанрт шинэ салхи оруулсан "Хар сувдны нууц"-ын араас "Биелэгдэшгүй төлөвлөгөө"шуугиан тарих нь дамжиггүй биз ээ.
Төрөл: | Инээдэм |
Найруулагч: | Р.Эрхэмбүрэн |
Зохиолч: | Р.Эрхэмбүрэн, Н.Батнасан |
Дүрүүдэд: | Г.Алтаншагай /МУСТА/, Б.Болорчулуун, О.Дөлгөөн |
Продакшн: | "Уужим" филм |
Насны ангилал: | Бүх нас |
Үргэлжлэх хугацаа | 85 минут |
Тэнгисийн нээлт: | 2016 оны 4-р сарын 29 |