Утга санаа
Шагнал:
2018 оны Анталя ОУКН-аас үзэгчдийн нэрэмжит шагнал
2018 оны Канны ОУКН-ын Шүүгчдийн 2 долоо хоног хөтөлбөрт шалгарсан.
91 дэх удаагийн Академийн шагналд Колумби улсыг төлөөлж өрсөлдсөн.
Товч танилцуулга:
Латин америкийн нэг угсаатан-Ваюү гэр бүлд тохиолдсон түүхээр дамжуулан, 1970-д оны Колумбын мансууруулах бодисын наймааны эхлэл, цэцэглэлтийн тухай өгүүлнэ. Кинонд гарах Ваюү гэр бүл Америкийн залууст марихуана борлуулдаг. 60-аад оны сүүл 70-аад оны үйл явдлыг Зэрлэг ургамал, Булш, Хөгжил цэцэглэлт, Дайн, Шорон гэсэн 5 бүлэгт харуулна.
Кристин Галлего
1978 онд нийслэл Богота хотод төрж, 1999 онд Politécnico Grancolombiano дээд сургуулийг маркетингийн мэргэжлээр, Колумбын үндэсний их сургуулийг ТВ, кино урлагийн мэргэжлээр 2003 онд төгссөн. Кристин 2003-2007 онд боловсрол соёлын телевизд продюсерээр ажилласан. 1998 онд “Ciudad Lunar” продакшнийг Хиро Гуэрагийн хамт үүсгэн байгуулж, “Тэнэж буй сүүдрүүд” (2004), “Салхины аялал” (2009), “Аврага могойн тэврэлт” (2015) зэрэг кинонуудыг Хиро Гуэрагийн найруулгаар бүтээсэн.
Хиро Гуэра
1981 онд Колумбын Рио Де Оро хотод төрсөн. Анхны 2 кино болох “Тэнэж буй сүүдрүүд” (2004),“Салхины аялал” (2009) нь Канн, Торонто, Локарно тэргүүтэй 160 гаруй ОУКН-д толилуулагдсан. “Салхины аялал” кино нь Канны ОУКН-ын “Un Certain Regard” хөтөлбөрийг нээсэн ба Академийн шагналд Колумби улсыг төлөөлж гадаад киноны төрөлд өрсөлдсөн. “Аврага могойн тэврэлт” кино нь 2012 онд Берлиний ОУКН-ын хамтын бүтээлийн яармагт шалгарч, 2015 оны Канны ОУКН-ын найруулагчдын долоо хоног хөтөлбөрийн “Арт Синема” шагнал хүртэж, 2016 оны Академийн шагналд Колумби улсыг төлөөлж гадаад киноны төрөлд өрсөлдсөн.
Төрөл: | Драм |
Найруулагч: | Кристина Галлего, Сиро
Герра |
Улс: | Колумб |
Үргэлжлэх хугацаа | 88' |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 10-р сарын 25 18:00' 6-танхим |