Утга санаа
“Кастер” хэмээх хочит ноён Баянаа бол монголын нэгэн тэрбумтан. Амь насанд аюултай хүнд өвчин туссан тэрээр өв хөрөнгөө хүүхдүүддээ өвлүүлэх тухай бодолд дарагдах болно. Залуу насандаа алдаж онож явсан тэрээр гурван өөр эхийн, гурван өөр хүүхэдтэй. Гэвч тэрээр гурван хүүхдээ одоо хаана байдгийг ч мэдэхгүй, хэнийх нь ээжтэй амьдралаа холбож байсангүй. Тийм учраас өөрийн үнэнч туслах болох Чулуунаад гурван хүүхдээ олж авчрах хүндхэн даалгаврыг өгнө. Харин Чулуунаа энэ даалгаврыг биелүүлж чадах болов уу? Үүний хариултыг “Ах дүү гурав” адал явдалт, инээдмийн уран сайхны киноноос хүлээн авч үзээрэй.
Төрөл: | Инээдэм |
Продюсер: | Х.Манлайбаатар |
Найруулагч: | Ө.Мөнх-Эрдэнэ |
Зохиолч: | Ө.Мөнх-Эрдэнэ |
Продакшн: | Захиалгат инээд |
Дүрүүдэд: | Р.Адьяа, Х.Манлайбаатар, Ө.Мөнх-Эрдэнэ |
Насны ангилал: | бүх нас |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 1-р сарын 12 |