Ангийн улирал

150 min
   

Утга санаа

Туркийн кино найруулагч Явуз Тургулын 2009 оны бүтээл “Ангын улирал” уран сайхны кинонд Шэнэр Шэн, Чэтин Тэкиндор, Жэм Илмазнарын олны танил жүжигчид оролцон тоглодог.

Тус кино нь өөрийн туршлага, мэдрэмж, мөрдөн байцаагчийн ур чадвараараа олны дунд “Анчин” гэх нэрээр алдаршсан Фэрман (Шэнэр Шэн) болон “Галзуу” хочит Идрис (Жэм Илмаз) хэмээх ахан дүүгээс өөрцгүй дотно харилцаатай мөрдөгч залуусын тухай өгүүлнэ. Мөн тэдэнтэй сүүлд зам нийлэх шинэхэн мөрдөгч Хасаны амьдралыг харуулна. Хасан хүн судлалын чиглэлээр их сургууль төгссөн дуу цөөтэй даруухан нэгэн. Бусдаасаа туршлага муутай түүнийг хамт олон нь “шавь” хэмээн нэрийднэ.

Мөрдөгчид нэгэн залуухан охины үхлийн гэмт хэргийн шалтгааныг мөрдөж эхэлснээр киноны үйл явдал өрнөх бөгөөд мансууруулах бодис наймаалагч Асит, Туркийн толгой баячуудын нэг болох Баттал Чолакзадэ (Чэтин Тэкиндор), нас барсан охины ах нар болох Аббас, Ваккас хоёр болон өөр олон төрлийн хүмүүстэй учруулснаар үргэлжилнэ.

Энэхүү кино нь гол дүрүүдийн хувийн амьдралын тухай ч өгүүлнэ. Эхнэртээ бүх амьдралаа зориулсан Фэрман, эхнэрээсээ салсан ч холбоотой байдаг Идрис болон их сургуулиа дөнгөж төгссөн шинэхэн мөрдөгч Хасан нарын адал явдалт амьдралын тухай харуулна. Тэд нэгэн том гэмт хэрэг дээр хамтдаа ажиллах бөгөөд энэ нь тэдний амьдралд том өөрчлөлт авчрах болно.

Төрөл:Детектив
Найруулагч:Явуз Тургул
Зохиолч:Тамэр Чырай
Дүрүүдэд:Шэнэр Шэн, Жэм Илмаз, Чэтин Тэкиндор, Мэлиса Сөзэн, Окан Ялабык
Продакшн:Warner Bros pictures, DC Comics
Насны ангилал:Бүх нас
Үргэлжлэх хугацаа145минут
Тэнгисийн нээлт2016 оны 4-р сарын 28-ны 19:00

Манай дэлгэцнээ