Утга санаа
Товч агуулга
Эрх мэдэл, эд хөрөнгөтэй аавтайгаа хоёулхнаа өссөн Хулан охин бага залуу насандаа юугаар ч дутаагүй, эрх танхил дур зоргоороо амьдарсан нэгэн.
Ухаан орсон цагаасаа л ээжийгээ бурхан болсон гэж бодож явсан түүнд эд хөрөнгө тансаг сайхан амьдралаас илүүтэйгээр ээжийн хайр үгүйлэгддэг байсан. Гэвч хайртай хүү нь ор сураггүй ойд төөрч алга болсон тэр л өдөр хүссэн бүгдээ авч амьдралд хайхрамжгүй ханддаг байсан Хулан бүсгүйн амьдрал орвонгоороо эргэнэ. Нэгэнт алдаж орхисон амьдралаа эргүүлэн барьж авахаар шийдэн Хулан бүсгүй үсээ тайран дээл өмсөөд сунаж мөргөж хаа нэгтэйг зорино. Тэр хайсан зүйлээ олж авах болов уу?
Найруулагч Ж.Сэнгэдорж/СТА/
Жанчивдорж овогтой Сэнгэдорж нь 1976 онд төрсөн. 1995-1999 онд “Бэрс” кино урлагын дээд сургуулийг театр киноны найруулагч мэргэжлээр төгссөн. 2000-2003 онд Улсын хүүхэд залуучуудын театр, Кино хүрээлэнд Найруулагчаар ажиллаж байсан. 1998 оноос хойш нийт 15 кинонд ерөнхий найруулагчаар ажилласнаас “Бодлын хулгайч” киногоор Академи авардсийн 2011 оны шилдэг кино,Гоо марал шагнал, Оны шилдэг найруулагчийн Мөнгөн мод шагнал,2014 онд “Үргээлэг” киногоор Академи авардсийн шилдэг кино шагнал хүртэж , “Цагаан хадаг” УСК нь Польш, Итали, Энэтхэгийн кино наадмуудад амжилттай оролцсон байна.
Төрөл: | Драм |
Найруулагч: | Ж.Сэнгэдорж,
А.Баттүшиг |
Улс: | Монгол |
Үргэлжлэх хугацаа | 106' |
Тэнгисийн нээлт: | 2018 оны 10-р сарын 24 21:00' 6-танхим |