Утга санаа
АНУ-ын Элчин Сайдын Яам, Монголын Урлагийн Зөвлөл хамтран “Америкийн кино өдөрлөг 2015” –ийг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөгийн гол зорилго нь Америкийн орчин үеийн баримтат болон бие даасан зохиогчийн кино урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх мөн Америк төдийгүй дэлхийд нэр хүндтэй кино найруулагч, продюсерийг урин кино уран бүтээлчдэд мэргэжлийн сургалт явуулж, тэдний чадавхийг дээшлүүлэхэд оршино. Америкийн кино өдөрлөг хөтөлбөрийг Өмнөд Калифорний Их Сургуулийн Кино Урлагийн Дээд Сургууль болон Америкийн Засгийн Газар хамтран хэрэгжүүлдэг бөгөөд нийгэмд тулгарч байгаа асуудлын тухай кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэхийг зоридог.