Алтан Өргөө Олон Улсын Кино Наадам (Golden Ger International Film Festival – GGIFF)

   

Утга санаа

Монголын кино урлагт шинэ уур амьсгал, шинэ давлагааг түүчээлэх зорилготой Алтан Өргөө олон улсын кино наадам (GGIFF) нь энэ жил 10 дахь жилдээ зохиогдох гэж байна. Монголын кино институтээс зохиох уг кино наадам нь ирэх 6-р сарын 2-5-нд Тэнгис кино театрт зохиогдоно. Алтан Өргөө кино наадмын уралдаант хэсэгт зөвхөн богино кинонууд бүртгэдэг. 

Өргөө гэр нь Монголын нүүдлийн соёл иргэншлийг илэрхийлэгч агаад Монголын кино урлагийн чухал бэлгэдэл болох боломжтой юм. Мөн Монголын кино урлагийн түүхнээ мөнхлөгдсөн “Алтан өргөө" кинонд хүндлэл үзүүлэн 2020 онд Монголын кино институт кино наадмынхаа нэрийг өөрчилсөн билээ.

Кино наадам маань уралдаант хэсэг, мастер-класс болон бусад богино болон бүрэн хэмжээний кино үзвэрүүдээс бүрддэг.

Манай кино наадмын өмнөх жилүүдийн хүндэт зочид гэвэл Алтан бөмбөрцөг, Алтан баавгайн шагналт Герман найруулагч Фатих Акин; Алтан баавгайн шагналт Хятад найруулагч Ван Чюанань, дэлхийн авангард киноны тэргүүлэгч уран бүтээлч Каннын кино наадмын шагналт Австрийн найруулагч Петер Черкасски, Америкийн найруулагч Ив Хеллер, Каннын кино наадамд сонгогдож байсан Сингапурын кино найруулагч Ү Жүнь Фөн, Польшийн кино зураглаач Артур Журавски; Хятадын продюсер Жан Шянминь; Оросын найруулагч Элла Манжеева; Германы найруулагч Юлиан Радлмайер болон Бусаны кино наадмын хөтөлбөр боловсруулагч асан Ким Ён-ү, Брисбений кино наадмын захирал асан Максин Уильямсон, Оксфордын оюутны кино наадмын захирал Бернадетт Шрамм зэрэг мэргэжилтнүүдийг дурдаж болно. Эдгээр зочид манай кино наадмаар сургалт лекц хийгээд зогсохгүй шүүгчээр ажиллаж байв.

2013-2021 онд нийт 65 гаруй орны 2500 гаруй олон улсын болон Монгол богино бүтээлүүд бүртгэн авч тэндээс 260 гаруй нь уралдаант хэсэгт сонгогдож 55 нь манай кино наадмаас шагнал хүртэж байв.

Манай дэлгэцнээ