Утга санаа
“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” (Golden Reel International Underground Film Festival) нь Монголд авангард, эксперименталь кино урлагийг таниулах, Монголын уран бүтээлчдэд гадаад уран бүтээлчидтэй өрсөлдөж хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал болсон шинэ давалгааг түүчээлэх эрхэм зорилгоор зохион байгуулагддаг. Тус кино наадам энэ жил найруулагч Гаи Мэддиний “Хориотой өрөө” киногоор нээлтээ хийх бөгөөд улмаар уралдаант хэсэгт шалгарсан богино хэмжээний 28 киног Монголоос оролцож буй бүтээлүүдийн хамт толилуулах болно. Мөн урилгаар Хятадын нэрт кино продюсер, куратор, кино судлаач, жүжигчин Жан Шянминь хүрэлцэн ирж сонирхолтой семинар, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Хөтөлбөр
05-21
14:00-14:20 Нээлт
14:20-16:20 Нээлтийн кино
“Хориотой өрөө” (2015) Найруулагч Гаи Мэддин
16:20-16:30 Завсарлага
16:30-18:00 Master Class
Хятадын продюсер Жан Шянминь
18:00-20:00 Уралдаант хэсэг I
05-22
15:00-16:20 Уралдаант бус хэсэг
16:20-18:00 Уралдаант хэсэг II
18:00-18:10 Завсарлага
18:10-20:00 Хятадын Индепендент кинонууд
Куратор Жан Шянминь
20:00-20:30 Шагнал гардуулах ёслол