Алсын Удирдлага МУСК

   

Утга санаа

Нийслэлээс холгүй нэгэн жижигхэн өртөөнд тарчигхан амьдардаг Цог хүү гэрээсээ зугтан хотын нэгэн байшингийн дээвэр дээр төвхнөнө. Эсрэг байрныхаа цонхны цаана өрнөх амьдралыг ажиглах нь сүүлдээ түүний зуршил болж хувирна. Тэдэн дундаас нэгэн бүсгүй түүний анхаарлыг их татна. Түүнийг Цог өөртэйгөө адил ганцаардсан, бас нисэх дуртай байх гэж гэнэхнээр төсөөлнө. Харин бүсгүй өндрөөс ухаангүй айдаг. Улмаар Цог зурагтын удирдлага хулгайлж, хүүхний телевизийг дээвэр дээрээс нууцаар удирдаж эхэлнэ. Энэ нь түүнийг бусдын амьдрал, сэтгэл санааг ч удирдаж болох мэт тайлбарлашгүй таатай мөрөөдлийн ертөнц рүү түлхэнэ... 


 Төрөл: Драма

Зохиолч: Сахъяаг Бямба

Найруулагч: Сахъяаг Бямба

Гол дүрүүдэд: Э.Баасандорж  Н. Баярмаа

Үргэлжлэх хугацаа:  90 мин

Насны ангилал: Бүх насныханд

Тэнгисийн дэлгэцнээ: 2-р сарын 27ноос

Манай дэлгэцнээ