UBIFF | Landphilharmonic - Хогийн цэгийн хөгжмийн чуулга

UBIFF | Landphilharmonic - Хогийн цэгийн хөгжмийн чуулга

   

Утга санаа

Шагнал:

South by Southwest, Лийдсийн ОУ кино наадам (Их Британи), Салоникигийн баримтат киноны наадам (Грек), Америкийн кино институтын наадам, Тесалоникийн баримтат киноны наадмаас тус тус үзэгчдийн нэрэмжит шагнал, Седонагийн ОУ кино наадмаас

Товч танилцуулга:

Кинонд хог хаягдлаар хийсэн хөгжмийн зэмсгүүдээр тоглодог Ландфил хармоник чуулгын дэлхийн аялан тоглолтыг харуулахын зэрэгцээ хөгжмийн багш Фавио, хог түүгч Николас, Парагуайн ядуусын хорооллын хүүхдүүдийн ахуй амьдралыг харуулна. Нутагт нь 20 жилд үзэгдээгүй хүчтэй үер дайрахад хөгжмийн багш Фавио чуулгаа бүрэн бүтэн байлгахыг бодож, нутгийнхандаа итгэл найдвар хайрлахын төлөө ур чадвараа гарган тоглох болно. Эл кино хөгжмийн ер бусын хүч чадлыг мэдрүүлэхийн зэрэгцээ өнөө цагт хүн төрөлхтний толгойны өвчин болоод буй ядуурал, хог хаягдал бохирдлын асуудлыг эрхгүй бодогдуулна.

Брэд Олгүүд

Лос-Анжелест амьдардаг найруулагч Брэд Олгүүд адал явдал, нийгмийн тулгамдсан асуудал, хөгжим зэрэг сэдвийн хүрээнд испани хэлээр бүтээл гаргадаг. Олон улсын театрын бус үйл ажиллагааны зөвлөлийн (CINE) шагналт “My Village, My Lobster”-оос өгсүүлээд АНУ-д бүртгэлгүйгээр цагаачлан ирээд буцахаас өөр замгүй болсон эрийн тухай “120 Days: Undocumented in America” зэрэг олон баримтат бүтээл дээр ажиллаж байв. Тэрбээр Жиоржиагийн их сургуулийн биологи, геологичийн бакалавр зэрэгтэй бөгөөд Америкийн их сургуульд кино ба видео бүтээлийн чиглэлээр магистр хамгаалжээ.


Synopsis:

As the group, the Recycled Orchestra, takes its inspiring spectacle of trash-into-music around the world, we follow the lives of a garbage picker, a music teacher and a group of children from a Paraguayan slum. When the largest flood in over 20 years devastates their community, Favio Chavez must find a way to keep the orchestra intact and provide a source of hope for their town. Landfill Harmonic is a beautiful story about the transformative power of music, which also highlights two vital issues of our times: poverty and waste pollution.

Brad Allgood

Brad is a Los Angeles-based filmmaker specializing in adventure, social issue, music and Spanish-language film. He has worked on many documentaries including My Village, My Lobster, the CINE-winning documentary about indigenous lobster divers in Nicaragua; 120 Days: Undocumented in America, which tells the story of an undocumented immigrant’s last days in the United States with his family. He holds a M.A. in Film and Video Production from American University and a B.S. in Biology and Geology from the University of Georgia.

Төрөл:Баримтат
Найруулагч:
Улс:America
Үргэлжлэх хугацаа85'
Тэнгисийн нээлт:2016 оны 10-р сарын 11 19:40' 6 Hall

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ

Үнэ, урамшуулал


Том хүн Хүүхэд
2D Кино үзвэр 7000₮ 5000₮
3D Кино үзвэр 8000₮ 5500₮
VIP танхим 12000₮ 8000₮
Өдөр бүрийн эхний үзвэр 5000₮ 4000₮
Даваа-Баасан гаригт 10:30-17:00 хүртэл 5000₮ 4000₮
Мягмар гаригт "Хосуудын өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Лхагва гаригт "Оюутны өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Пүрэв гаригт "Ахмадын өдөр" 55 наснаас дээш хүмүүст бүх кино 4000₮

Төрсөн өдрөөрөө Тэнгис кино театрт ирсэн хүн бүрд :

  • Амтат попкорн
  • Сэрүүн ундаагаар бэлэг барина

VIP танхим:

  • Том хүний тасалбарт ундаа
  • Хүүхдийн тасалбарт маамуу жүүс дагалдана

ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТ:

  • Та Тэнгис кино театраас гаргасан гишүүнчлэлийн картаа авч энгийн танхимд тасалбар бүрд 1 оноо та 5-н оноо цуглуулж 50% хөнгөлөлттэй кино үзэх боломжтой.
  • VIP Танхимын тасалбар бүрд 2-оноо, 10-н оноо тутамд 50% хөнгөлөлтэй тасалбар худалдан авах эрхтэй болно.