Rise of the Guardians

   

Утга санаа


Dream Works анемэйшний бас нэгэн гайхалтай бүтээл болох Шидэт Хамгаалагчид нь  Шинэ жил болоод Хүүхэд насны хүсэл мөрөөдөл итгэл найдвар болсон гайхамшигт баатруудын тухай мундаг бүтээл юм.Энэхүү шилдэг анемэйшн нь яг одоо Тэнгисийн дэлгэцнээ гарч байна.Хорон Санаат Пич нь Дэлхий Ертөнцийн хүүхдүүдийн хүсэл мөрөөдөл итгэл найдвар болсон шидэт зүүдэнд итгэх итгэлийг нь аймшигт хар дарсан шөнийн зүүдээр үгүй хийхээр атаат санаа агуулан гарч ирлээ.Харин энэ үед Ертөнцийн хүүхдүүдийг үргэлжид хамгаалж байдаг хайртай баатрууд нь ийм зүйл болохыг хараад яав ч зүгээр өнгрөөж чадахгүй.Санта Клаус,Элсэн Хүн,Улаан өндөгний баярын Туулай,Шүдний дагина мөн дээрээс нь нэмээд үргэлж элдэв асуудал тарин асуудалд орж байдаг Жэк Фрост нар нэгдэн шидэт хамгаалагчдын сэргэлтийг дахин хийх болно.Тэд тус тусдаа өөр өөрсдийн гэсэн ер бусын ид шидийн гайхамшигт авьяасаа ашиглан Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийг эргэн олж авахаар хамтдаа тэмцэцгээнэ.Шинэ Жилээр хүүхэд багачууд ч гэлтгүй Томчууд хүртэл үзэхэд үнэхээр тохиромжтой гэдгийг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Төрөл :Анемэйшн / Хүүхдийн Гэр Бүлийн

Найруулагч : Петер Рамси

Бүтээсэн студи:Dream Works

Кино Зохиолч :William Joyce

Насны ангилал: Бүх Насныханд

Нийт Төсөв:145.000.000$

Дүрүүдэд:Chris Pine.Hugh Jackman.Alec Baldwin.Jude Law.Isla Fisher

Үргэлжлэх хугацаа:1 цаг 37 минут

Хойд Америкийн дэлгэцнээ:2012.11.21

Тэнгисийн дэлгэцнээ:Гарч Байгаа

Tоматометр:74%/100%

Rise of the Guardians (2012) on IMDb

Манай дэлгэцнээ