Өмнөд туйлын хайр | БНХАУ кино наадам

   

Утга санаа

Өмнөд туйл. Унасан онгоц. Хуримын компанийн эзэн У Фүчунь, Огторгуйн физикч Жинь Ру-Итэй учирна. Үг хэл үйлдэл байдал нь огт таардаггүй хоёр залуу Өмнөд туйлын эзгүй мөсөн газар 75 өдөр амьдралын төлөө тэмцэнэ. Чөмөг ташим хүйтэн, хоол хүнс хязгаартай, нүд алдам эзгүй зэлүүд газар амьд үлдэх хүсэл тэдний цорын ганц хүсэл зорилго болно. Судалгааны станц олж амь аврагдахын төлөөх эрэл хайгуулын явцад зан ааш тэнгэр газар шиг өөр, гэвч заяа тавилангийн эрхээр холбогдсон хоёр байгаль дэлхийг сүрдэн биширч, хайр дурлалыг ойлгон ухаарах ажээ.

Төрөл:Адал явдалт, Драм
Найруулагч:Ву Еөү Ень
Гол дүрүүдэд:Жао Юү Тин, Ян Зы Шань, 
Бүтээсэн он:2018 он
Үргэлжлэх хугацаа:110 мин
Тэнгисийн нээлт:2019.09.04,05

Манай дэлгэцнээ