Үсрэгч | UBIFF-2018

   

Утга санаа

Шагнал:

2017 Роттердамын ОУКН-ын кино яармагаас Европын хамтын бүтээлийн тэтгэлэгт шагнал

2018 Карловарын ОУКН-ын шүүгчдийн нэрэмжит шагнал

Товч танилцуулга:

Залуу ээж Оксана хүүгээ төрөнгүүт хаяж явна. Денис хүү асрах газар өсч, өвчин огт мэдэрдэггүй ер бусын эмгэгтэй болно. 16 жилийн дараа ээж нь гэнэт хүүгээ асрах газраас гарган Москвад авчирна. Тэрээравлигажсан Оросын нийгэмд мөнгө олох зорилгоор Денисийг хууль сахиулагчдаас бүрдсэн зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд татан оруулна.

Иван И.Твердовский

Кино найруулагч, кино зохиолч Иван И.Твердовский 1988 оны 12 сарын 29-нд Москва хотноо продюсер, баримтат кино бүтээгч Иван Твердовскийн гэр бүлд төрсөн. Багадаа Сергей Андриакын нэрэмжит усан будгийн зургийн сургуульд уран зураачаар суралцсан. 2011 онд ВГИК-Москвагийн Герасимовын нэрэмжит кино урлагийн сургуулийг төгссөн. Түүний “Автобус хүлээх зуур” 2009, “Пианизм” 2012, “Сансарын нохой” 2013 баримтат ба богино хэмжээний кинонууд нь Оросын ба олон улсын кино наадмуудаас шагнал хүртсэн. Анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо сэтгэл судлаач Екатерина Мурашовагийн“Залруулгын анги” зохиолоос сэдэвлэн 2014 онд бүтээсэн. 2016 онд бүтээсэн 2 дах уран сайхны кино “Амьтан судлал” нь Карловарийн ОУКН-аас шүүгчдийн нэрэмжит шагнал хүртжээ. Түүний 3 дах бүрэн хэмжээний кино “Үсрэгч” 2018 оны 7 сард Карловарийн ОУ кино наадмын үеэр дэлхийн нээлтээ хийсэн.

Төрөл:Драм
Найруулагч:Иван И. Твердовский
Улс:ОХУ, Литва, Ирланд, Франц
Үргэлжлэх хугацаа88'
Тэнгисийн нээлт:2018 оны 10-р сарын 23 18:00' 6-танхим

Манай дэлгэцнээ