"Эх өгөгдлийн дүр төрх" баримтат кино

   

Утга санаа

Техник технологи, дижитал тоног төхөөрөмжийн хурдацтай хөгжил нь хүн төрөлхтөний амьдралыг бүхлээр нь өөрчлөх хүчтэй зэвсэг: Том дата буюу их хэмжээний мэдээллийн агуулах гэсэн нэр томьёо нь хэдэн жилийн өмнө шинэхэн ойлголт байсан бол өнөөдөр Том Дата нь бидний амьдралыг 24 цагийн турш зохицуулж байна. Цаг тухайд нь их хэмжээний мэдээллийг цуглуулж, ирсэн мэдээлэлдээ дүн шилжилгээ хийснээр агаарын бохирдол, өлсөглөн, халдварт өвчин гэх мэт бидэнд тулгарч буй олон асуудалтай тэмцэх, шийдвэрлэх шинэ тогтолцоог бий болгож байна. Нөгөөтэйгүүр Эдвард Сноуден болон НАСА бидэнд мэдээлэл маш их өртөгтэйгээр бий болдог тухай ойлгуулж байна. Иймээс энэ салбарыг тэргүүлж буй шинжлэх ухааны эрдэмтэд, инженер, интерпрэнер нар уулзаж, сонирхолтой ярилцлагыг киноны хэлтэй хослуулан хүргэсэн “Эх өгөгдлийн дүр төрх” кино нь интернет хувьсгалаас хойш гарсан энэхүү нээлт бидний амьдралыг хэзээ ч төсөөлж байгаагүйгээр өөрчлөх тухай өгүүлэх болно.

Шагнал
2014 Бостон Олон Улсын Кино Наадам-Шилдэг зураглаач
Бостон Олон Улсын Кино Наадам – Албан ёсны хөтөлбөрт сонгогдсон
Ньюпорт Бийч Олон Улсын Кино Наадам – Албан ёсны хөтөлбөрт сонгогдсон
Минисота Сэйнт Паул Олон Улсын Кино Наадам – Албан ёсны хөтөлбөрт сонгогдсон
Палм Бийч Олон Улсын Кино Наадам – Албан ёсны хөтөлбөрт сонгогдсон
Трансишн Олон Улсын Кино Наадам – Албан ёсны хөтөлбөрт сонгогдсон

Найруулагч

Санди Смолан нь баримтат, телевиз, уран сайхны зэрэг өргөн хүрээнд кино бүтээлээ туурвидаг найруулагч юм. Түүний анхны уран сайхны кино бүтээл “Рэйчил Нуур” кино нь Сандэйнс кино наадмын Шүүгчдийн шагналд нэр дэвшсэн бөгөөд шилдэг зураглаач, киноны гол дүрийн жүжигчин Вивака Линпфорс шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг тус тус хүртсэн болно. Түүний “12 Чулуу” баримтат кино нь Ньюпорт Бийч Олон Улсын Кино Наадмаас шилдэг богино хэмжээний киноны шагнал хүртсэн байна. Смоланы бүтээсэн хамгийн сүүлийн бүтээл болох “Эх өгөгдлийн дүр төрх” кино нь Бостон Олон Улсын Кино Наадмаас шилдэг зураглаач шагнал хүртсэн. Тэрээр телевизийн олон богино болон цуврал бүтээлүүд бүтээсэн бөгөөд одоогоор Смолан нь Өмнөд Калифорнийн Их Сургуулийн дэд профессороор ажиллаж байна.

Найруулагч:Санди Смолан
Гарсан он:2014
Үргэлжлэх хугацаа:56 минут
Тэнгисийн дэлгэцнээ:2016.09.17-нд 17:00 цагаас

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ