Шидэт бийрт зураач хүү | БНХАУ кино өдрүүд

   

Утга санаа

Ма Лян хэмээх сэргэлэн цовоо хүү зураг зурах маш их дуртай. Зуун цэцгийн тосгон хэмээх түүний амьдардаг тосгоныг харгис хэрцгий нэгэн жанжин эзлэхээр санаархаж тосгоны хүмүүсийг явахыг шаардаж эхлэв. Учир нь тосгоны газар доор асар том алттай тул тэр жанжны шунал хөдөлсөн юмсанжээ. Азаар тэнгэрийн нэгэн бурхан тосгоныхныг өрөвдөн бууж ирээд Ма Лян хүүд нэгэн шидэт бийр өгөв. Хүү шидэт бийрээрээ олон ч сайн үйлийг бүтээж, бас олон ч дэггүйтээд авна. Гол нь Ма Лян шидэт бийрээрээ зуран Мод, хулгана, муур, дэн гээд зөндөө олон найзуудтай болж, тэднийхээ хамтаар гайхамшигт явдлуудад оролцоно. Эцэст нь тосгоноо аварч чадах болов уу? Хүүхдүүд та нар заавал үзээрэй.

Төрөл:Хүүхэлдэйн, Адал явдалт, 3D
Найруулагч:ЖУН ЖЫ ШИН
Гол дүрүүдэд:Шао И Жэн, Мэн Шяо Лун, Хун Хай Тиэн, Хуан Вэй
Бүтээсэн он:2014 он
Үргэлжлэх хугацаа80'
Тэнгисийн нээлт:2018 оны 09-р сарын 08 15:00' 4-р танхим

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ