Хөтөлбөр

Өлсгөлөн тоглоом: Мокингжей 1-р хэсэг
Тасалбар авах

Өлсгөлөн тоглоом: Мокингжей 1-р хэсэг

Тоглоомын дүрмийг тэр чигээр нь өөрчилсний дараагаар Katness Everdeen 13-р дүүрэгт байна. Ерөнхийлөгч Colin-ний удирдлага дор түүний үнэнч хэдэн нөхөд нийлж, Katness-ийн хамт тэмцлийг өрнүүлнэ. Ингэснээр тэр өөрийн хайртай ард түмэн болон Peeta-г аврах ажлыг эхлүүлнэ.

Tөрөл:Адал явдал, шинжлэх ухааны
Найруулагч:Francis Lawrence
Зохиолч:Danny Strong
Дүрүүдэд:Jennifer Lawrence, Josh Hutcherson, Loam Hemsworth, Woody Herrelson
Насны ангилал:13+
Дэлхийн нээлт:2014 оны 11-р сарын 21
Тэнгисийн нээлт:2014 оны 11-р сарыг 28



Өнөөдөр
Тасалбар авах

Өнөөдөр

90

Дээд боловсролтой, оффис ажилтай Ананд нь өөртөө итгэлтэй, шоу цэнгээнд дуртай залуу бөгөөд нэгэн ням гарагын оройг дотны найзууд болох Хүрнээ, Сүхээ, Бадрах нартай наргиж өнгөрүүлдэг. Хэтрүүлэн уусан тэр өдрийн маргааш нь даваа гарагт ажлаасаа хоцрон, чухал хуралд байлцаагүй хариуцлага алдсаны улмаас ажлаасаа халагдана. Ананд үүнийг хүндээр хүлээн авахгүй бөгөөд тухайн өдрийг мөн л найзуудтайгаа сэтгэлээ засаж наргиж өнгөрүүлнэ. Гэтэл маргааш нь хэзээ ч төсөөлөмгүй үзэгдлүүд түүнийг угтана. Хайр дурлал, найз нөхөрлөл, эдийн шунал, хүний араншингийн тухай өгүүлэх энэхүү кино эхнээсээ төгсгөл хүртлээ адал явдал, үйл явдлын инээдмээр дүүрэн байх болно.

Tөрөл:Адал явдалт
Найруулагч:Б.Тулгаа /МУСТА/
Зохиолч:Б.Буяндэлгэр
Дүрүүдэд:Д.Мөнх-Од, Э.Мөнхтөр, Д.Хосбаяр, Б.Батзаяа /МУСТА/, Б.Баяржавхлан, Т.Оюун-Эрдэнэ, Б.Батмэнд /МУСТА/, О.Ариунучрал, М.Дорждагва, Б.Отгонбат, Г.Отгонцэцэг /МУСТА/
Насны ангилал:16+
Продакшн:"GREEN" creative art
Тэнгисийн нээлт:2014 оны 11-р сарын 21
Жеззабелле
Тасалбар авах

Жеззабелле


Хүүхэд насаа өнгөрөөсөн гэртээ Жеззабелле бүсгүй аймшигт машины ослын дараагаар ирнэ. Луйзана дахь гэрт нь харин түүнийг он удаан жил мөшгин хүлээсэн сүнс хүлээж сууна. Харин тэр энэ удаад өөрийн мутраас алдахааргүйгээр шийднэ.

Найруулагч Kevin Gruetert
ДүрүүдэдSarah Snook, Mark Webber, Joelle Carter
Төрөл Аймшиг
Насны ангилал13+
Дэлхийн нээлт 2014 оны 11-р сарын 7
Тэнгисийн нээлт 2014 оны 11-р сарын 14

“УРАН ХАС” БАРИМТАТ КИНО

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) залуу уран бүтээлчдийг дэмжих, урлагийн сор болсон бүтээлийг олон нийтэд хүргэх, олон нийтийг урлагийн боловсролоор хангах зорилгын хүрээнд залуу кино найруулагч Ш.Ихбаярын анхны бүрэн хэмжээний уран бүтээл болох "Уран хас" баримтат киноны нээлтийг Алтан Хальс Холбоотой хамтран 2014 оны 11 сарын 22–нд 18:00 цагт, Тэнгис кино театрын 3-р танхимд хийх гэж байна.

"Уран хас" баримтат кино нь No Wonder Films студийн бүтээл ба Алтан Хальс Холбооны дэмжлэгтэйгээр хийгдсэн юм. Арт хаус киног ард түмэндээ таниулан сурталчилж, түгээн дэлгэрүүлэхээр ажилладаг Алтан Хальс Холбооныхныг "Dreamers' Day" өдөрлөг, artfilm.mn цахим хуудас, Алтан Хальс Олон Улсын Андерграунд Кино Наадмаар нь кино сонирхогчид сайн мэдэх билээ.

"Уран Хас" баримтат кино нь Монголын гурван залуу уран бүтээлч гэр бүлийн тухай өгүүлэх болно. Эдгээр нь;

  • 1.Зураач Д.Дорждэрэм ба Ж.Анунаран
  • 2.Зураач Г.Гэрэлхүү ба Э.Энхзаяа
  • 3.Зураач Н.Насанбат ба Д.Даваадулам

Гурван зураач гэр бүлийн хоёр гэргий нь уран бүтээлчид билээ. Ийнхүү таван зураачийн тодорхой нэг уран бүтээлээ туурвиж буй арга ажиллагаа, үйл явцыг харуулах юм. "Уран Хас" нь бодролын аясаар залуу бүтээлчдийн аж амьдрал, бүтээл туурвихуйг тольдох бөгөөд шинэлэг өнгө төрх, хүүрнэлт бус өгүүлэмжээрээ онцлог юм.

Ганц удаа үзэгчдэд хүрэх "Уран хас" киноны төгсгөлд найруулагч Ш.Ихбаяр, кинонд оролцсон уран бүтээлчид болон үзэгчидтэй "Урлагтай яриа"-г бүтээлч баримтат кино хэрхэн яаж хийх, "Уран хас" хэрхэн бүтсэн талаар, мөн уран бүтээлч байх тухай чөлөөт ярилцлага өрнүүлэх болно.

МУЗ-ийн "Урлагтай яриа" нь уран бүтээлчдийг үзэгч, олон нийттэй уулзаж, чөлөөт ярилцлага хийх боломжийг олгодог бөгөөд өмнөх цуврал уулзалтаар дуучин Цахар Урнаа, Алтан Ураг хамтлаг, уран бүтээлч Д.Дорждэрэм нар уригдан оролцож байсан билээ.

Big Hero 6
Тасалбар авах

Big Hero 6

Сан Франциско болон Токио хотод Хиро Хамада хэмээх залуу өөрийн робот Бэймаксын хамт гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлнэ. Тэд хэдийгээр туршлагагүй багыг бүрдүүлсэн ч гэсэн сэтгэл зүрх нэг. Wasabi, Honey Lemon, GoGo Tomago болон Fred нарын хөгжилтэй түүхийг Тэнгисийн дэлгэцээс үзээрэй.

Tөрөл:Хүүхэлдэйн
Найруулагч:Don Hall, Chris Williams
Зохиолч:Don Hall, Scott Adsit
Дүрүүдэд:Ryan potter, Scott Adsit, Jamie Chung
Насны ангилал:Бүх нас
Дэлхийн нээлт:2014 оны 11-р сарын 07
Тэнгисийн нээлт: 2014 оны 11-р сарын 07
Омарын эрэлд
Тасалбар авах

Омарын эрэлд

Хөлсний ажил хийж амжиргаагаа залгуулдаг дөрвөн эр санамсаргүй байдлаар дээрэмчдийн зүй бус аргаар олсон их хэмжээний мөнгийг гартаа оруулна. Тэднийг ийм их хэмжээний мөнгөтэй болсоныг хэн ч мэдээгүй бөгөөд тэднийг хэн ч сэжиглэж мөрдөж мөшгихгүй байлаа.....Гэвч тэд энэ мөнгийг үрж эхлэх л юм бол хүн бүхэн тэднийг сэжиглэх болно.

Tөрөл:Инээдэм
Найруулагч:Ж.Сэнгэдорж
Зохиолч:Д. Энхбаяр
Дүрүүдэд:Б.Баатархүү, Э. Цолмонбаяр, А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр, Р.Адъя, Д.Дэлгэрсайхан, Ц.Төмөрбаатар, Х.Манлайбаатар, Л.Эрдэнэ-Очир, Н.Батжаргал, Э.Мөнхтөр, Ү.Давхарбаяр,

Б.Навчаа, Б.Отгонбат, Л.Очмаа

Насны ангилал:Бүх нас
Продакшн:Cocktail films
Тэнгисийн нээлт:2014 оны 11-р сарын 06
Тусгай ажилллагаа
Тасалбар авах

Тусгай ажилллагаа

5 дахь өдрийн орой хот тэр чигээрээ найган дайвалзаж байлаа. Баярцэнгэл, Жаргал, Наадам нэр нь хүртэл шоу цэнгээнд уриалсан дуудах мэт 3-н залуу энэ оройг диваажингийн хаалга хүрэх нислэг гэж нэрлэжээ. Гэвч энэхүү нислэг 12 цаг болж цэнгээний газрууд болон дэлгүүрүүд үүдээ барьснаар газардана. Яахаа мэдэхгүй байсан 3-н залуу нэгэн бүсгүй тааралдсан нь архины үйлдвэрийн эзэн Тамирын эхнэр Сайхнаа байлаа. Ингээд тэд үйлдвэрт нэвтрэн орох бөгөөд одоо жинхэнэ шоу эхэллээ...10-р сарын 22-ноос манай дэлгэцнээ....

Tөрөл:Инээдэм
Найруулагч:Д. Галбаяр
Зохиолч:Д. Галбаяр
Дүрүүдэд:М.Баярмагнай, Т.Хулан, Гантулга, Мөнхтөр, Э.Ууганбаяр, С.Баттулга, Батхүү, Х.Баяраа
Насны ангилал:Бүх нас
Продакшн:Go Adventure studio
Тэнгисийн нээлт:2014 оны 10-р сарын 22
The Best of Me
Тасалбар авах

The Best of Me

120

Бүх зүйл учир шалтгаантай тохиолддог. Хүн өөрт тохирох хүнээ хайсаар байж олдог. Ахлах сургуульдаа үерхэж байсан хосууд 20 жилийн дараагаар дахин уулзана. Учирах ёстой хүмүүс учирдаг хайрын

Tөрөл:Хайр, Уянгын драм
Найруулагч:Michael Hoffman
Зохиолч:J.Mills Goodloe, Will
Дүрүүдэд:Michelle Monaghan, Liana Liberato, James Marsden
Насны ангилал:Бүх нас
Дэлхийн нээлт:2014 оны 10-р сарын 17
Тэнгисийн нээлт: 2014 оны 10-р сарыг 24

"Сүүлчийн шөнө" МУСК

75 мин

Хааяахандаа хачин ч гэмээр нэгэн бодол төрдгөө дөө бидэнд. Ямарваа нэгэн үг хэлж, үйлдэл хийж байх тэр агшин хоромд яг тэр үг, яг тэр үйлдлийн нэг нэгэн зэрэгцээ хэлж үйлдэж л байдаг гэж. Үнэндээ энэ нь дэмий гэхээсээ илүү "ҮНЭН" бодол ажээ. Харамсалтай нь бид түүнийг харж, мэдэрч, ойлгодоггүйд л хамаг хэрэг оршиж байгаа юм. Бид өөрс өөрсдийнхөө замналаар, хувь зохиолоор, амьдралын хэм хэмнэлээр амьдарч, бүтээн туурвиж, намтар түүхээ бичиж үлдээж, эхэлж-төгсдөг ч үнэн хэрэгтээ Баатар, Болд хоёр Батын амьдралаар амьдарсан байвал яах вэ? Яг нэгэн ижлээр амьдарч, яг нэгэн ижлээр дурлаж хайрлаж, яг нэгэн адилаар алдаж оносоор ... Тэгээд үүнийгээ зөвхөн, ганцхан миний амьдрал гэж бодсоор. Өрөөл бусдаас өөрөө ч мэдэхгүйгээр хамааралтай, хараат, хачин итгэмгүй атлаа давтагдал амьдралаар амьдарч байж шүү дээ.

Гэхдээ үгүй юмаа. Энэ бол зөвхөн, ганцхан миний амьдрал гэж хэлж болно. Яаж гэж үү? Ягаад гэвэл бидний үг хэл, үйлдэл ижил адил, давтагдал байж болох ч тэр бүхнийг хүлээж авах зүрх сэтгэл, гаргалгаа, тайлбар тайлал ондоо байдаг.

Танихгүй танилууд шиг амьдарч, ижил хувь зохиол, адил замналаар явж байгаа ч бид дахин давтагдашгүй хувь ганцхан "ертөнц" байж чаддагт л мөн чанар оршин байгаа билээ. Урсах нулимс, баярлах инээд минь төстэй авч амт нь өөр өөр. Харин ганцхан СҮҮЛЧИЙН ШӨНӨ нь л байсан-байгаа-байсаар ч байх болно.

Tөрөл:Мелодрам / Уянгын /
Найруулагч:Төрийн Соёрхолт Н.Наранбаатар
Зохиолч: МУСГЗ Ш.Гүрбазар
Дүрүүдэд:Төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, МУГЖ Н.Батцэцэг, МУСТА О.Оюун, Ц.Төмөрхуяг, С.Болд-Эрдэнэ, О.Гэрэлсүх, УДЭТ жүжигчин М.Тогтохжаргал, Н.Баярмаа, залуу жүжигчин Т.Билигжаргал, Ж.Мөнгөнсүх, О.Дөлгөөн
Насны ангилал:13+
Продакшн:Paramind Art, Tengri Concept
Тэнгисийн нээлт: 2014 оны 10-р сарын 10

"Давхар цохилт" МУСК

105

Хэрвээ танд баян,

эрх мэдэлтэй, хүн бүрийн хүндлэлийг хүлээсэн өөр нэгний амьдралаар амьдрах

боломж гарвал яах вэ? Бүтэлгүй Алтайхүүд яг ийм боломж олджээ. Харин тэр энэ

ховор боломжийг ашиглаж сэтгэлтэй бүсгүйгээ өөртөө татаж чадах болов уу?

Tөрөл:Адал явдал, Инээдэм
Найруулагч:Г. Анхбаяр
Зохиолч:Д. Батбаяр, Г.Анхбаяр
Дүрүүдэд:Л. Баттулга/МУГЖ/, Л. Ган-Эрдэнэ/СТА/, Э. Одгэрэл, Б. Мишээл
Насны ангилал:13+
Продакшн:Prime Pictures, Амжилтаа ахиулъя ТББ
Тэнгисийн нээлт: 2014 оны 09-р сарын 19