Хүн загас | БНХАУ кино өдрүүд

   

Утга санаа

Ядуу хоосон гарал угсаанаас тэрбумтан болж чадсан Лю Шүэнь тэнгисийн буланг хуурай газар болгож тэгшлэх зөвшөөрөл авч дөнгөсөн сүйхээтэй залуу. Тэрээр энэ төсөлдөө Руо Лань хэмээх бардам, үзэсгэлэнт тэрбумтан бүсгүйтэй хамтрахаар болж, тэнгисийн булан хавийн загасыг үргээхээр хэт авианы төхөөрөмжүүд усанд суурилуулснаар олон загасыг үхэж үрэгдэн, шархдаж гэмтэхэд хүргэв. Гэтэл нэгэн зүйлийн гайхамшигт нууцлаг амьд төрөлтөн – Хүн загаснууд дүрвэж амжилгүй Цэнхэр булангийн усанд байх сөнөсөн хөлөг онгоцон дотор хашигдаж хоцорсныг залуу яахин мэдэх билээ.

Хүн загаснуудын ахлагч Наймаалж амь эрсдсэн, шархдсан ах дүү нарынхаа өсийг Лю Шүэниэс авахуулахаар, сүргийн хамгийн хөөрхөн охин Шань Шанийг хүн төрөлхтөний дунд зориуд оруулан, хүний хийдэг бүхнийг сурган, тусгайлан бэлдлээ.

Угийн цайлган, зөөлөн сэтгэлтэй, цоглог сэргэлэн Шань Шань охин даалгавраа амжилттай биелүүлж чадах болов уу? Түүнийг ямар хэцүү бэрх, баяр гуниг холилдсон адармаатай адал явдал хүлээж байгаа гэж санана?

Өнөөх л мөнхийн сэдэв, хайр дурлалын гайхамшигийг магтан дуулсан хөгжилтэй хөөрхөн киног үзэгч та заавал үзээрэй.

Төрөл:Шинжлэх ухаан, Уран зөгнөлт, Инээдэм
Найруулагч:ЖОУ ШИН ЧЫ
Гол дүрүүдэд:Дэн Чао, Жан Үй Чи, Луо Жы Шян, Линь Юнь
Бүтээсэн он:2016 он
Үргэлжлэх хугацаа90'
Тэнгисийн нээлт:2018 оны 09-р сарын 08 19:00' 4-р танхим

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ