"Хуримын даашинзтай бүсгүй" МУСК

"Хуримын даашинзтай бүсгүй" МУСК

   

Утга санаа

Амьдралд дөнгөж хөл тавьж буй 20 гаруй насны 3 найзын үерхэл нөхөрлөлөөр үйл явдал эхэлнэ. Тэдний нэгийг Гүнээ гэнэ. Тэрээр их сургуульд суралцаж хараахан амжаагүй таксины жолооч хийж, хэрэгцээний мөнгөө олдог нэгэн. Залуу хүмүүс наргиж, цэнгэж бие биенээрээ тоглоом тохуу хийн, хөгжилдөж яваад санамсаргүй байдлаар хуримын тансаг даашинзтай хэдий ч нүдэндээ нулимстай Цэнгэл хэмээх охинтой танилцана. Баян тансаг амьдралаас өөр зүйл мэдэхгүй шахам түүний байдал Гүнээгийн дургүйг эхэндээ хүргэх боловч, яваандаа тэр хоёр бие биедээ чин сэтгэлээсээ дурлана. Чухамхүү яагаад тансаг гоёлын даашинзтай бүсгүй харанхуй гудамжинд ганцаараа алхаж явсан юм бол, тэр үнэхээр дээдсийн хүрээлэнгийн амьдралаас өөр зүйл мэдэхгүй гэж үү, түүний цаана ямар гээчийн нууц байгаа юм бол? Энгийн нэг амьдралтай Гүнээ хайр сэтгэлийнхээ төлөө дээдсийн хүрээлэнгийнхэнтэй тэмцэлдэх боловуу, эсвэл хөрөнгө мөнгө, эрх мэдлийн өмнө тэдний хайр сэтгэл өвдөг сөхрөх болов уу. Энэ бүгдийг хариултыг Хуримын даашинзтай бүсгүй уран сайхны кинонд харуулах юм.

Төрөл:Адал явдалт, Драм
Продюсер:Ү.Баяржаргал, Б.Тайшир
Найруулагч:З.Батболд
Зохиолч:З.Батболд
Дүрүүдэд:

Б.Шинэбаяр, Б.Батмаа , У. Билэгт-Од , Г.Амгаланбаатар, Д.Гүрсэд, Б.Батмэнд

Продакшн:Оранж Энтертайнмент
Насны ангилал:13+
Үргэлжлэх хугацаа:110 минут
Тэнгисийн нээлт:2017 оны 05 сарын 30

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ

Үнэ, урамшуулал


Том хүн Хүүхэд
2D Кино үзвэр 7000₮ 5000₮
3D Кино үзвэр 8000₮ 5500₮
VIP танхим 12000₮ 8000₮
Өдөр бүрийн эхний үзвэр 5000₮ 4000₮
Мягмар гаригт "Хосуудын өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Лхагва гаригт "Оюутны өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Пүрэв гаригт "Ахмадын өдөр" 55 наснаас дээш хүмүүст бүх кино 4000₮

Төрсөн өдрөөрөө Тэнгис кино театрт ирсэн хүн бүрд :

  • Амтат попкорн
  • Сэрүүн ундаагаар бэлэг барина

VIP танхим:

  • Том хүний тасалбарт ундаа
  • Хүүхдийн тасалбарт маамуу жүүс дагалдана

ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТ:

  • Та Тэнгис кино театраас гаргасан гишүүнчлэлийн картаа авч энгийн танхимд тасалбар бүрд 1 оноо та 5-н оноо цуглуулж 50% хөнгөлөлттэй кино үзэх боломжтой.
  • VIP Танхимын тасалбар бүрд 2-оноо, 10-н оноо тутамд 50% хөнгөлөлтэй тасалбар худалдан авах эрхтэй болно.