"Хоөрблок-Хар ба Цагаан" баримтат кино

   

Утга санаа

Танилцуулга

Хоөрблок Вашигтон Пост сонинд 50 жил ажиллах хугацаандаа АНУ-ын 13 ерөнхийлөгчийн засгийн газартай ажилласан байдаг. Тэрбээр энэ хугацаанд Пулитцерийн шагнал болон Эрх чөлөөний одон хүртсэн ба Ерөнхийлөгч Никсонийг огцороход чухал үүрэг гүйцэтгэсэн. Хоөрблок Вашигтон постод ажиллах хугацаанд тус сонины эрхлэгчээр Бен Бредли, Том Брокау, Боб Вудворд, Карл Бернстин, Хулес Файффир, Тед Коппел болон Жон Стюарт нар ажиллаж байсан ба Хоөрблокийн амьдрал уран бүтээлийн гэрч болсон тэд энэхүү кинонд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Найруулагч

Найруулагч,продюсер Майкл Стивенс нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурван уран сайхны киноны найруулагч, продюсер, Грамми шагналт цомог болон телевизийн 30 гаруй оргил цагийн бүтээлийн продюсер, найруулагч, зохиолчоор ажилласан. Тэрбээр 7 удаагийн Эммигийн шагнал хүртсэн бөгөөд түүний хамгийн сүүлийн баримтат уран сайхны бүтээл Хоөрблок Хар ба Цагаан нь алдарт шог зураач Хоөрберт Блокийн амьдралын тухай өгүүлдэг. Майкл Стивенсийн бусад хамтран бүтээсэн уран сайхны бүтээлүүдэд Америкийн Кино Институтын Кино наадмын үеэр нээлтээ хийсэн “Бохир Хотын Гуниг” (Дэним Хоппер, Майкл Массий, Майкл Микгради) болон Оскарын 7 төрөлд нэр дэвшсэн “Нарийн улаан шугам” (туслах продюсер Тэрри Малик) бүтээл багтана. Тэрбээр Вашингтон хотод төрж өссөн бөгөөд Англи утга зохиол ба улс төр мэргэжлээр Дуйк Их Сургуулийг төгссөн. Одоо гэр бүл Александра, хүү Жон Коопир болон охин Лилигийн хамт Лос Анжелес хотод амьдардаг.

Шагнал

2014 Америкийн зохиолчдын эвлэл-Шилдэг баримтат кино зохиол (нэр дэвшсэн)

2013 Америкийн кино институт баримтат кино-албан ёсны бүтээл

2013 Трибека кино наадам-албан ёсны бүтээл


4-р сарын 25 - Баасан


19:00-19:10

Танилцуулга

19:10-20:50

“Хоөрблок-Хар ба Цагаан”, Найруулагч Майкл Стивенс, АНУ,

Баримтат кино 95’ /3-р танхим/

Үнэ төлбөргүй, танхим 204 хүний суудалтай тул та цагтаа ирж суудлаа эзлэнэ үү.

Манай дэлгэцнээ