Хар сүү | UBIFF

91
   

Утга санаа

Багадаа хагацсан эгч дүү хоёр арав гаруй жилийн дараа уулзана. Дүү Уэсси нь багадаа Германруу явж эгч Осси нь Монголдоо үлддэг.  Уэсси говьд эргэн ирснээр тэдний ертөнц орвонгоороо эргэнэ. Олон жил өнгөрсөн хэдий ч эгч дүүсийн сэтгэлийн холбоос тасраагүй хэдий ч соёлын ялгаа нь тэдний хооронд тээг үүсгэнэ. Хилийн чанадаас ирсэн дүү нь ирэнгүүтлээ л эгчийнхээ өдөр тутмын малчны амьдралд оролцохыг хүсжээ. Харин дүүд нь өөрийн болсон барууны соёл эгч Оссид төвөгтэй санагдахаас гадна дүү нь тэдний хөршид сэтгэл алдрахыг анзаарах тусам түгшүүртэй. Уэссигийн хувьд нутгийн дэг жаягаас хол хөндий өссөн болоод тэр үү, гэр бүлийн эсрэг босч хайрынхаа төлөө тууштай явна. Хайр болон байр суурийн тэмцэл ийнхүү эхлэнэ.   

Найруулагч:Борхүүгийн Үйзэнмаа
Зохиолч:
Борхүүгийн Үйзэнмаа
Дүрүүдэд:Борхүүгийн Үйзэнмаа, Цогзолын Гүнсмаа, Франц Роговски, Дэмбэрэлийн Тэрбиш, Баваагийн Борхүү
Үргэлжлэх хугацаа:91 минут
Тэнгисийн нээлт:2020.10.25 19:00

Манай дэлгэцнээ