Хайр нэхсэн зүүд | БНХАУ кино өдрүүд

   

Утга санаа

Шяа Луогийн анхны хайр, ахлах сургуулийн хамгийн хөөрхөн охин Чю Яа баян эрийн эхнэр болж, хуримандаа түүнийг урив. Бүх сурагчаа бүтэлгүй тэнэгээр нь дуудаж загнадаг байсан ангийн багшийгаа, ангийн бусад хүүхдүүдээ ч урьсан байв. Бодит байдлыг нь сонссон хүн толгой сэгсэрч гаслахаар барагтайхан яваадаа нэрэлхэж, ангийхандаа, гол нь Чю Яа-д мэдэгдэхгүй нуух гэсэндээ Шяа Луо хамгаа шавхан гоёж гангалан байж хуриманд очсон боловч бүтэлгүй явдлууд тэнд ар араасаа ундарсаар байлаа. Аль хүүхэд байхаасаа түүнийг нойтон хамуу шиг дагасаар байгаад нэг л мэдэхэд гэрлэчихсэн эхнэр Ма Дун Мэй нь ядаж байхад гэнэт орж ирж түүн үрүү уйлж хашгиран үглэж хамаг булайг нь түмэнд дэлгэж орхив.

Хуримын маргааш шартаж сэрсэн Шяа Луо тархиа сэргээхээр толгойгоо усанд булхаад, бүтэлгүй амьдралдаа гансарч гутран үймэрсээр угаалгын өрөөнөөс гартал ангийнхаа хаалгаар ороод явчих нь тэр ээ!

Бүх зүйл яг л тэр үеийнхээрээ, ангийхан нь, багш нь, захирал нь гээд л. Хамгийн сайхан нь ээж нь хүртэл амьд сэрүүнээрээ байгаа нь түүнд ямар их баяр хөөрийг авчирсан гээ. Ингээд л Шяо Луо энэ бол амьдралаа дахин эхлүүлж, хувь тавилангаа өөрчлөх алтан боломж гэдгийг төвөггүйхэн ойлгож, ирээдүйг мэдэх хүний хувьд бүхнээс түрүүлж хөдөлж эхлэв ээ...

Ийм боломж танд ирвэл үзэгч та яах вэ? Шяа Луо санасандаа хүрч чадах болов уу? Амьдралын хүрд алихан тийшээ эргэх бол оо? Эрхэм үзэгч таныг энэ бүхний хариуг ирж үзээд мэдэхийг урья.

Төрөл:Инээдэм, Адал явдалт
Найруулагч:ЯНЬ ФЭЙ, ПӨН ДА МО
Гол дүрүүдэд:Шэн Төн, Ма Ли, Ван Жы,
Бүтээсэн он:2012 он
Үргэлжлэх хугацаа100'
Тэнгисийн нээлт:2018 оны 09-р сарын 07 19:00' 4-р танхим

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ