"Тэд нарт алчуур зүүлгэ" баримтат кино

   

Утга санаа

Танилцуулга

Эмэгтэй сэтгүүлчид тэр дундаа спорт сурвалжлагчдад эрэгтэй тамирчдын хувцасны өрөө нээлттэй байх, тэдэнд ажлаа хийх нөхцөл олгох асуудал одоо ч асуудал хэвээр байна. “Тэдэнд алчуур зүүлгэ” кино нь эрэгтэй тамирчидтай ойрхон ажилладаг эмэгтэйчүүдийн түүх, тэдэнд тулгарч байгаа бэрхшээл, мөн зоригтой дуу хоолойгоо хүргэж чадсан эмэгтэйчүүдийн тухай өгүүлнэ. Тус салбарт манлайлагч Мэлисса Лудтке, Клайр Смит, Лэсли Виссер, Кристинэ Брэннан нарын ярилцлагаар дамжуулан эдгээр эмэгтэйчүүд ажлаа хийх явцдаа ямар зан авир, элэглэл, шүүхийн уур хэлэнтэй тулгарч, ямар шийдэлд хүрч байсан тухай мэдэх болно.

Найруулагч

Найруулагч Рики Стерн, Анна Сандберг бүтээлүүдийн тоонд Эммигийн шагналд нэр дэвшсэн “Жоан Ривэрс” кино бүтээл багтдаг бөгөөд тус бүтээл 2010 оны Сандайс Кино Наадмаас Шилдэг Баримтат киноны эвлүүлэг шагналыг хүртсэн. Тэдний удаах бүтээлүүд нь илүү олон төрлийн медиа ашигласан богино хэмжээний бүтээлүүд байдаг. Тэдний найруулсан ядуурлын эсрэг, хүний эрхтэй холбоотой “Гэр бүлийн тэгш эрх”, “ЗалуучуудааДэмжих” болон Кеннит Колин богино хэмжээний кино бүтээлүүд нь Сандайс кино наадмын олон хөтөлбөрийн хүрээнд олны хүртээл болсон. Рики, Аннагын 2011 онд бүтээсэн “Бурмагын цэрэг” бүтээл нь 2011 оны 5-р сард HBO-өөр цацагдсан бөгөөд Ирландын Академаас Шилдэг баримтат уран сайхны бүтээл шагнал хүртэн. Мөн тус бүтээл нь Хойд Каролайны Фүүл Фрэйм Баримтат Кино наадамд сонгогдож, найруулагч Рики, Анна нар Мэргэжлийн Ололт шагнал хүртсэн. 2008 онд найруулсан “Эрлэг морины нуруун дээр” баримтат уран сайхны бүтээл нь Эмми болон Готамын наадамд нэр дэвшсэн бол тэдний 2007 онд “Даррил Хантын Шүүх Хурал” бүтээл нь Эммид нэр дэвшиж, нийт 20 гаруй кино наадмаас үзэгчдийн нэрэмжит шагнал, Колумбын Дупонт шагнал тус тус хүртэж, HBO cувагаар олны хүртээл болсон. Рики, Аннагын нар Сандайс Институт, Билл Гейтц Сан, Мянганы Хөгжлийн Сан зэрэг олон нэр хүндтэй байгууллагын захиалгаар ажиллаж, Сан Диего Кино Наадмаас шилдэг эмэгтэй найруулагч, Адриени Шели Шилдэг кино найруулга, Сиэтлийн Олон Улсын Кино Наадмын Лена Шарпи Эмэгтэй найруулагчийн Вишин шагналыг хүртсэн билээ.

Шагнал
2013 он Трибека ESPN Спортын кино наадам


4-р сарын 26 - Ням


17:00-17:10

Танилцуулга

17:10-18:10

“Тэд нарт алчуур зүүлгэ”, Найруулагч Рики Стерн, Анна Сандберг АНУ,

Баримтат кино 60’ /3-р танхим/

Үнэ төлбөргүй, танхим 204 хүний суудалтай тул та цагтаа ирж суудлаа эзлэнэ үү.

Манай дэлгэцнээ