Томоожоогүй 28 нас | БНХАУ кино наадам

   

Утга санаа

28 настай Лян Шяа бүсгүй уг нь 10 жил үерхсэн найз залуу Мао Лянтайгаа хөтлөлцөн хуримын танхимд хамтдаа орно гэдэгтээ туйлын итгэлтэй жаргалтай нэгэн байв. Хуриманд бэлдэн хөөрцөглөж, хосын амьдралын өөдрөг гэгээлэг мөрөөдөлд умбанхан байгаа Лян Шяа бүсгүйн сэтгэл хөдлөл сүйт залуу Мао Лянд нь харин дийлдэшгүй дарамт болж хувирав. Нэгэн өдөр Лян Шяа, Мао Лян хоёр Лян Шяагийн дотны найз Бай Шяо Нингийн хуримд уригдан очсоноор хуримын онцгой уур амьсгалд хэтэрхий догдолсон Лян Шяа найз залуудаа түргэхэн гэрлэхийг шаардтал найз залуу нь зөрүүлээд салах санал тавих нь тэр ээ. Гэнэтийн цохилтод өртөн сэтгэлээр бүрэн унаж, амьдрал нь орвонгоороо эргэсэн Лян Шяад гэтэл нэгэн санаандгүй явдал тохиолдож 17 насандаа эргэж очин элдэв хэрэв хэрэгт орооцолдон бужигнаж явахдаа Янь Янь-тай танилцсанаар хувь заяаны гайхалтай өөрчлөлттэй нүүр тулав аа.

Төрөл:Инээдэм
Найруулагч:Жан Мо
Гол дүрүүдэд:Даррен Ван 
Бүтээсэн он:2016 он
Үргэлжлэх хугацаа:100
Тэнгисийн нээлт:2019.09.04

Манай дэлгэцнээ