Тоглоомын төв

Тоглоомын төв

Тэнгис кино театрт байрлах манай Game works тоглоомын газар нь хүүхэд залууст зориулсан Монголд цорын ганц орчин үеийн хөдөлгөөнт тоглоомын төв юм.Манай тоглоомын төв нэг зэрэг 100- гаад үйлчлүүлэгчид үйлчлэх хүчин чадалтай ба та бүхнийг гэр бүл,найз нөхөд,хамт олноороо хүрэлцэн ирж 40 гаруй төрлийн , хамгийн орчин үеийн, онц сонирхолтой, хөгжөөнтэй тоглоомуудаар тохилог ,цэвэр орчинд тоглож чөлөөт цагаа хөгжилтэй ,зөв боловсон өнгөрүүлэх бүхий л боломжийг олгож байна.Энэ үүднээс бид тоглоомын төвийнхөө дотоод засал чимэглэл тохижолт болон үйлчилгээний чанарт ихээхэн анхаарал тавьж хамгийн дээд түвшинд байлгахыг байнга эрмэлзэн ажиллаж байна.

Манай хамт олны зүгээс маш олон төрлийн хөгжөөнт тоглоом,тэмцээн уралдаан ,сонирхолтой арга хэмжээнүүдийг тогтмол явуулж оролцогчдыг шагнаж урамшуулдаг бөгөөд энэ нь үйлчлүүлэгчдийн талархалыг хүлээсэн үйлчилгээ болж байна.

Та бүхэнд манай найрсаг эелдэг эрч хүчтэй залуу хамт олон үйлчилж байгаадаа маш их баяртай байна.

Game Works-д Тавтай морил.

Цагийн хуваарь: Өдөр бүр 11.00 – 23.00

Утас: 91101066 88007865

Сэтгэгдэл бичих