Сүүн замын захиул

   

Утга санаа

Эрт үе: Жаран бүр сүүн замын сахиулууд цугларч, замчлагч суурин дээр сахиусуудаа нэгтгэн, сүүн зам татуулдаг уламжлалтай. Тэд Чингис хааны Хас буу тамгыг барих дараагийн эзэн гарч иртэл тамгыг нуусан газрын зургийг хамгаалах үүрэгтэй юм. Гэвч нэг удаагийн цугларалт дээр цэрэг нь урваснаар сахиуснуудын зарим нь дайсны гарт орж, заримыг нь амь үрэгдсэн сахиулуудын удамд нь хүргэж чадсан ч цаашид урьдных шигээ холбоотой байхаа больж, жаран бүр цуглардаг уламжлал тасарна.

Одоо үе: Сачир сахиулын үр удам, төмрийн дархан Бадрах өвгөн дээр нэгэн үл таних хүн ирж, өвөг дээдсээс уламжилж ирсэн сахиусыг нь сураглана. Түүний итгэж явсан хүүхдүүдийнх нь нэг мөнгөнд шунан урваснаар орчин цагийн сахиулуудад аюул учирна. Тэд хэдийгээр бие биенээ танихгүй ч, энэ удаад хамтдаа хүчээ нэгтгэн ах дүү Бао, Ли болон түүний хүчирхэг бүлэглэлийн эсрэг тэмцэхээс өөр замгүй болно. Дөрвөн зүг, найман зовхист нүүдэлчин туургатны нутгийн өнцөг булан бүрд амьдарч байгаа сахиулууд эвлэлдэн нэгдэнэ.

Сүүн замын сахиул хүн заавал удам дамжсан байх албагүй, нүүдэлчин ард түмний өв эрдэнийг юугаар ч сольшгүй гэдгийг ойлгож ухаарсан хэн боловч САХИУЛ болж болохыг харуулна.

Tөрөл:

Тулаант, драм

Продюсер:

С.Баатархуяг, Э.Энхболд, Саят Исембаев

Найруулагч:

Т.Анар

Зохиолч:

Т.Амар

Дүрүүдэд:

С.Ариунбямба С.Болд-Эрдэнэ Саят Исембаев А.Баттүшиг Ч.Болд Д.Гүрсэд Б.Сүйхцагаан Б.Эрдэнэхүү Ц.Төмөрхуяг Ч.Ганбаатар Али Багаутинов Ц.Аянаа Ж.Оюундарь

Ё.Цог Г.Золбоот Ө.Энхболд Б.Батнамсрай Н.Алтанхуяг Ц.Төмөрбаатар П.Баярмагнай

Насны ангилал:

+13

Продакшн:

Титанс Пикчерс

Үргэлжлэх хугацаа:

90 мин

Тэнгисийн нээлт:

2019-12-05

Манай дэлгэцнээ