Сүүдэр | БНХАУ кино наадам

   

Утга санаа

Дайн байлдаан эзлэн түрэмгийлэл тасардаггүй эртний самуун үеийн Пэй улс. Хаад ноёдын амь нас хэзээ л бол хэзээ үрэгдэж болох дээсэн дөрөөн дээр дэнжигнэдэг тул тэр үеийн хэргэм зэрэгтнүүд дунд өөртэйгөө царай зүс нуруу туруу ойролцоо хүнээр өөрийгөө орлуулан хүмүүсийн дунд байлгаж, өөрөө ард нь нууц байдлаар заавар чиглэл өгөн амьдрах арга ихэд дэлгэрээд байв. Энэ орлон тоглогчдыг Сүүдэр хэмээн нэрийддэг байжээ. Пэй улсын захирагч Зы Үй уг нь цэргийн их жанжин, эр зоригт нэгэн боловч урьд Пэй улсын харьяанд байсан Жэнжөү хотыг эргүүлэн авах тулаанд дайсны талын их жанжин Янцангийн алдарт илдэнд хүнд шархдан бие ихэд доройтсоноор жаахан байхаас нь тусгайлан бэлдсэн өөрийн Сүүдрийг гаргаж ирэн өөрөө нуугдахаас аргагүйд хүрнэ. Гэтэл үзэсгэлэнт авааль эхнэр Шяо-Ай болон эрүүл чийрэг, залуу эр Сүүдэр хоёрых нь дунд хайрын оч цахилах нь бие дорой жанжны уурыг ихэд барах ажээ. Жэнжөү хотоо дайснаас эргүүлэн авч чадаагүй Пэй улсын Пэйлян ван Зы Үй захирагчийн хатан Шяо-Айгаар төлөг буулгуултал үргэлжилсэн их бороо татрах тэр өдөр Жэнжөү хотыг эргүүлэн авна хэмээн төлөгт буув. Үүнийг сонссон Пэйлян вангийн дүү гүнж Чин Пин ихэд баярлан Захирагчийн байгуулсан Жэнжөү хотыг эргүүлэн авах босогчдын бүлэгтэй ван ахаасаа далдуур нэгдэн орно. Бороо зогсч, хотыг эргүүлэн авах тулааны өдөр ирлээ. Эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг тэмцэл хэрхэн төгсөх бол?

Төрөл:Тулаант, Түүхэн, Адал явдалт
Найруулагч:Жан И Мо, Ли Вэй
Гол дүрүүдэд:Дэн Жао, Жэн Кай
Бүтээсэн он:2018 он
Үргэлжлэх хугацаа:115 мин
Тэнгисийн нээлт:2019.09.03,06

Манай дэлгэцнээ