Салхи хагалагч | БНХАУ кино наадам

   

Утга санаа

Дугуйн уралдааны “Гялбаа” баг Солонгосын чадварлаг тамирчин Чон Жи Воныг багтаа аван гол довтлогчоо болгосноор түүнд замыг нь засан чиглүүлэх үүрэг бүхий Салхи хагалагч гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. Өөртөө итгэлтэй, хөгжилтэй, зоригтой Чюмин, буурьтай, бодлоготой, шулуун шударга Чютянь хэмээх хоёр залуу энэ сонгон шалгаруулалтанд аргагүй чадал чадвараараа тэнцэн шалгарч “Гялбаа” баг ийнхүү шижигнэсэн залуусаас бүрдсэн чадварлаг баг болов. Олны хараанд өртөж, найдвар төрүүлээд байсан эмэгтэй тамирчин Хуан Шы Яао хүнд өвчний дараах бэлтгэл сургуулилтын үеэр тэдний багтай ууланд таарснаар залуухан хоёр Салхи хагалагч маань энэ охины хичээл зүтгэлтэй тууштай зан, үзэсгэлэнт царайнд татагдан дурлаж орхив. “Гялбаа”-гийн гол өрсөлдөгч “Сүнс” баг мөн л тэднээс дутахгүй сайн тамирчидтай. Жил тойрон олон орон дамжин явагддаг тэмцээнд энэ хоёр баг хүчтэй өрсөлдөгчид болно. Тэмцээний үеэрх хүнд хэцүү бартаа саад дүүрэн замд тамирчдын ур чадвар, тэсвэр хатуужил илрэн гарах ба хүн чанар, хүн сэтгэлийн шалгууртай мөн нүүр тулах ажээ.

Төрөл:Драм, Адал
Найруулагч:Линь Чао Шянь
Гол дүрүүдэд:Пэн Үйжэн, Дөү Үй, Ван Луо Дань, Чой Си Вон
Бүтээсэн он:2014 он
Үргэлжлэх хугацаа:125 мин
Тэнгисийн нээлт:2019.09.05

Манай дэлгэцнээ