Нүүдэлчин дэлхий | БНХАУ кино наадам

   

Утга санаа

Киноны товч агуулга:
Эрдэмтэд нар асар хурдтай тэлэн томорч байгааг олж мэдэх бөгөөд дэлхий тун удалгүй нарны аймгийн бусад гариг эрхсийн хамт наранд залгиулан сөнөх нь тодорхой болов. Хүн төрөлхтөн мөхлийн ирмэгт нэгдэн нийлж “Нүүдэлчин дэлхий” хэмээх маш зоригтой, эрсдэл дүүрэн төлөвлөгөө хамтран боловсруулах ба үүний дүнд манай дэлхий гадаргуу дээрээ 10000 хүчит хөдөлгүүртэй, бүх хүмүүс нь газар доороо амьдардаг, нэгэн том нүүн шилжих байгууламж болж хувирна. Хүн төрөлхтний энэ төлөвлөгөө амжилттай эхэлж, дэлхий байрлалаа сэлгэн өөр нарны аймаг руу шилжих их нүүдлээ эхлүүллээ. Гэтэл нарны аймгийн хамгийн том гариг болох Бархасбадийн таталцлын хүчинд автаж дэлхий мөргөлдөн сүйрэх аюул нүүрлэх ба энэ үе гадаах ертөнцийг үзэхийг хүссэн ах дүү хоёр газар доорх хотоосоо оргон зугатааж гарч ирсэн үетэй давхцсанаар амь өрссөн, тоо тоймгүй адал явдал өрнөж эхэлнэ.

Төрөл:Адал явдалт, Зөгнөлт
Найруулагч: Гуо Фань
Гол дүрүүдэд:Лючи-д Чюй Чүшяо, Хань Дуодуо-д Жао Жинь Май
Бүтээсэн он:2019 он
Үргэлжлэх хугацаа125'
Тэнгисийн нээлт:2018 оны 09/02 19:00' 2-р танхим, 9/06-нд 20:50 4-р танхим

Манай дэлгэцнээ