Надтай гэрлээч | БНХАУ кино өдрүүд

   

Утга санаа

Нэг том хотод өрнөсөн дөрвөн гайхалтай хайрын түүх.

Хуримын салооны эрхлэгч Еэ Вэн Вэн ажилдаа тунчиг гарамгай нэгэн боловч түүний хайр дурлалын амьдрал асуудлаар дүүрэн ба тэрээр салооны хамтрагч, авьяаслаг загвар зохион бүтээгч Чэн Жэнь Шүэньтэй ажлын ч амьдралын ч сайхан найзууд боловч энэ ганц бие залуу аав өөрт нь нууцхан дурлаад нэлээдгүй хугацаа өнгөрснийг мэдэхгүй.

Долоон жилийн үерхэлийн эцэст хуримаа хийхээр товлосон сүйт бүсгүй, мэргэжлийн хийлч Вэн И Италид тэмцээнд оролцохоор очин авьяаслаг хөгжмийн удирдаач Лукатай хүндхэн байдлаар танилцаж, Лука Вэн И бүсгүйн дотогшоогоо, баригдмал занг нь цайлган, хөгжилтэй байдлаараа эвдэж, бас сэтгэл алдарна.

Найз залуугаасаа гэрлэх санал хангалттай удаан хүлээж, тэвчээр нь барагдсан, нисэхийн шалганы ажилтан Гү Шяо Лэй болон түүний хэнэггүй найз залуу, туслах нисгэгч Лин Шяо хоёрын харилцаа инээдэмтэй боловч гомдол хураасан явдлаар дүүрэн.

Чанга хатуу зантай, ажилдаа дуртай, зочид буудлын чадварлаг менежер Тиэн Хай Шин яаж яваад удирдлаганд нь ажилладаг, нугас шарах урлагийн дон болсон жирийн нэг тогооч Цао Да Пөнтэй суугаад хэдэн жил болсныг бүү мэд.

Их хотод хайр дурлалын баяр, хосуудын баяр ирлээ. Зүрх сэтгэлтэй, дэврүүн өөдрөг хэн болгоны догдлон хөөрдөг өдөр. Энэ л гайхалтай өдрийн уур амьсгал эдгээр баатруудад маань хэрхэн нөлөөлж, амьдралыг нь хэрхэн өөрчлөхийг энэхүү гэгээлэг сайхан киноноос үзэж нандин дурсамжаа сэргээгээрэй үзэгчид ээ.

Төрөл:Хайр дурлал, Уянгын романтик
Найруулагч:ЛЮ ЖЯН
Гол дүрүүдэд:Гао Юань Юань, Жян Ву, Гуо Би Тин, Ли Жэнь, Чэнь И Хань, Жэн Кай, Лю Тао, Ван Зы Жиэн
Бүтээсэн он:2014 он
Үргэлжлэх хугацаа125'
Тэнгисийн нээлт:2018 оны 09-р сарын 05 21:30' 4-р танхим

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ