"Миний нууц" МУСК

   

Утга санаа

Монголын томоохон группын эзэн Түшиг, түүний халамжит эхнэр Хандмаа нар Мөнхжин, Энхжин хэмээх хоёр хүүгийнхээ хамт амьдарна. Тансаг байшинд юугаар ч үл дутах баян чинээлэг , элэг бүтэн амьдрал дунд Хандмааг яагаад ч юм ганцаардлын сүүдэр дагана.

Харин нэг л өдөр тэрний амьдралд Алтангинж хэмээх залуухан эр гэнэт гарч ирсэнээр тэр сүүдэр нь үргэх мэт болж, тэдний хооронд ер бусын харилцаа үүснэ.

Ганцаардсан амьдрал нь чухал уу? Алтангинж чухал уу гэсэн Хандмаагийн тоо томшгүй эргэлзээ ар араасаа хөвөрсөөр. Энэ үед түүний жинхэнэ амьдралын хань болох Түшиг түүнд маш том эргэлт авчирна. Энэ эргэлт юу байсан бол?

Хором хоромоор холдож буй эхнэрээ мэдрэх Түшиг энэ бүхэнтэй тэмцэж гарах уу, эсвэл тэвчиж үлдэх үү?

Төрөл:Уянгын драм
Продюсер:
Найруулагч:Д.Галбаяр
Зохиолч:Д.Ганцэцэг/МУСТА/, А.Ганчимэг/МУСТА/
Дүрүүдэд:

У.Уранчимэг/МУГЖ/, Ц.Цэрэнболд/МУСТА/, Б.Билгүүн, Т.Хулан/МУСТА/, Д.Ганцэцэг/МУСТА/, А.Ганчимэг/МУСТА/, О.Мөнхдалай

Продакшн:Хувьсал продакшн
Насны ангилал:+13
Үргэлжлэх хугацаа105
Тэнгисийн нээлт:2017 оны 03-р сарын 02

Манай дэлгэцнээ