" Маш нууц " УСК

" Маш нууц " УСК

   

Утга санаа

Энэхүү киног 1960-1970 оны хооронд Дархан хотын бүтээн байгуулалтад оролцож байсан Барилгын цэргийн...-р ангид болсон явдлаас сэдэвлэн уран сайхны кино болгон хийсэн юм.

Уг кинонд хүний эрхээс илүү тушаал шийдвэрийг дээдэлснээс болж үзэл бодлын зөрчил, эх үрсийн хагацал мөн хэцүү бэрхшээлтэй үед эрчүүдийн үерхэл нөхөрлөл улам батжиж байгаа зэргийг үзүүлнэ.

Хугацаат цэргийн албаа дуусгаж /3 жил/ гэр гэрийн зүг явах гэж байгаа цэргүүдэд дээд газрын тушаалаар дахин нэг жил хугацааг сунгаснаар киноны үйл явдал эхэлнэ.

Өөрийн хувийн хүсэл зорилгоо биелүүлэхийн тулд жагсаалын дарга Цоодол эрх мэдлээ хэтрүүлж тухайн үеийн цэргийн дэг гэгчийг дархалснаас хороог бүхэлд нь оны ялгаагаар хагаралд хүргэнэ. Ийнхүү халагдах хугацаагаа сунгуулсан 4 дахь оныхон болон ЖА-гийн дэглэлтийг эсэргүүцсэн шинэ цэргүүд эцэстээ төрд тэрслэгчид болж улмаар хүний тооноос хасагдах хэмжээнд хүрч байгааг онц сонирхолтойгоор уран сайхны аргаар тусган харуулсан болно.

Төрөл: Түүхэн, адал явдал
Найруулагч:О.Бат-өлзий СТА
Зохиолч:Т.Төмөр-Очир
Дүрүүдэд:О.Дөлгөөн Э.Одбаяр Э.Алдар Г. Лхагвацэрэн, Ж.Алтаншагай СТА
Насны ангилал:+13
ПродакшнFantastic
Тэнгисийн нээлт:2015 оны 09 сарын 18

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ

Үнэ, урамшуулал


Тасалбар Том хүн Хүүхэд Гишүүнчлэлийн
оноо*
Үндсэн тариф
2D Кино үзвэр 7000₮ 5000₮ 1 оноо
3D Кино үзвэр 8000₮ 5500₮ 1 оноо
VIP танхим 12000₮ 8000₮ 2 оноо
Хямдралтай тариф**
Өдөр бүрийн эхний үзвэр 5000₮ 4000₮ 1 оноо
Даваа-Баасан гаригт 10:30-17:00 хүртэл 5000₮ 4000₮ 1 оноо
Мягмар гариг: Хосуудын өдөр 5000₮ 4000₮ 1 оноо
Лхагва гариг: Оюутны өдөр 5000₮ 4000₮ 1 оноо

Төрсөн өдрөөрөө Тэнгис кино театрт ирсэн хүн бүрд :

  • Иргэний үнэмлэх/Төрсний гэрчилээгээ авч ирнэ
  • Амтат попкорн
  • Сэрүүн ундаагаар бэлэг барина

VIP танхим:

  • Том хүний тасалбарт ундаа
  • Хүүхдийн тасалбарт маамуу жүүс дагалдана

* ГИШҮҮНЧЛЭЛИЙН КАРТ:

  • Та Тэнгис кино театраас гаргасан гишүүнчлэлийн картаа авч энгийн танхимд тасалбар бүрд 1 оноо та 5-н оноо цуглуулж 50% хөнгөлөлттэй кино үзэх боломжтой.
  • VIP Танхимын тасалбар бүрд 2-оноо, 10-н оноо тутамд 50% хөнгөлөлтэй тасалбар худалдан авах эрхтэй болно.

** ТЭМДЭГЛЭЛТ БАЯР ЁСЛОЛЫН ӨДӨР:

  • Тэмдэглэлд баяр ёслолын өдөр үндсэн тарифаар үйлчилнэ.