Дүүлэн ниссэн он жилүүд | БНХАУ кино наадам

   

Утга санаа

Алдар хүндийн оргилд гаран мандаж явсан авторалигийн уралдааны тамирчин Жанчы, дүрэм зөрчин нийтийн гараашид уралдсанаар тэмцээнд орох эрхээ 5 жил хасуулан, нэр хүнд нь шалдаа бууж, гудамжинд хоол зарж амьдардаг нэгэн болов. Нэг л өдөр хэн ч юм машинд нь үлдээгээд явсан байсан жаахан хүүхдийг асрах газар өгч чадалгүй авч үлдсэнээр эцгийн үүргийг биелүүлэх ажил давхар нэмэгдэв. Арай хийн тэмцээнд орох эрхээ сэргээлгэн, нэр төрөө сэргээхийг завдтал авторалийн тэмцээн хуучныхаас хамаагүй өндөр шалгууртай, асар их хөрөнгө мөнгө шаардсан бэрх спорт болсон байлаа. Хамтдаа алдаж онож явсан хуучин багийнхныгаа олж, эргэн нэгдэж, тэд одоо цагт ид алдаршин, тэргүүлж буй залуу тамирчин Линь Жэн Дунтай уралдахаар тохиров. Олон жил жолоо бариагүй, цуглуулсан мөнгөгүй, ивээн тэтгэгчгүй Жанчы, алдарт тэрбумтан тамирчныг ялах болов уу?

Төрөл:Инээдэм
Найруулагч:Хань Хань
Гол дүрүүдэд:Шэнь Төн, Хуан Жин Үй, И Жэн
Бүтээсэн он:2019
Үргэлжлэх хугацаа:95 мин
Тэнгисийн нээлт:2019.09.05,06

Манай дэлгэцнээ