Дэлхийд дурласан сар

   

Утга санаа

Урдуураа улаан хөлтийг алхуулж үзээгүй гэгддэг Жавхаа сайн найз Энхээгийнхээ төрсөн дүүд чин сэтгэлээсээ дуралжээ. Дүүгийнхээ ирээдүйд санаа зовсон Энхээ энэхүү гал халуун дурлалын замд хөндөлссөнөөс юу үүдэж болох вэ?Ном нэвширтэл үзсээр амьдралаас тасарсан Энхээ олон жилийн хойно анхны хайр Цэцгээтэйгээ учирна. Мэдээж Энхээд Жавхаагийн зөвөлгөө ус агаар мэт хэрэгтэй. Харин Энхээ тэрхүү үнэт зөвлөмжөөр хайр сэтгэлээ илэрхийлэхийг оролдсоноос үүдээд үүссэн элэг хөшөөм үйл явдлууд хэрхэн хөвөрч болох бол? Дээрхи хоёр үйл явдал урнаар сүлжилдбэл кино хэрхэн ээдрээтэй, хөгжилтэй болж болохыг Та төсөөлөөд үз.Эцэст нь Жавхаагийн дуралсан Зулаа Энхээгийн дүү биш байвал яах вэ? Бүх юмыг орвонгоор нь эргүүлсэн Энхээ энэ бүхнийг хэвэнд нь оруулахын тулд  яах бол?Жинхэнэ хайр, гал халуун дурлал, хөгжилтэй явдал, хөнгөн гуниг, амьдралын үнэн, бодрол ухаарал, андын нөхөрлөл... Энэ бүхнийг Та уянгын романтик “Дэлхийд дурласан сар” уран сайхны киноноос үзэж сэтгэлийн цэнгэл эдлэх болно... 

Найруулагч:С.Баттулга

Продюсер:О.Болдсайхан

Бүтээсэн студи:Херуб Entertainment

Дүрүүдэд:Т.Бархүү Б.Батзаяа Б.Мишээл Б.Баяармаа С.Баттулга

Кино Зохиолч:О.Эрдэнэ С Баттулга Ц.Ганбат

Тэнгисийн дэлгэцнээ:2012.12.06

Насны ангилал:Бүх Насныханд

Үргэлжлэх хугацаа:1цаг 30 минут

Манай дэлгэцнээ