Гэргий | UBIFF

90
   

Утга санаа

“Гучин долларын цаг зүүсэн ч гурван зуун долларын цаг зүүсэн ч цаг хугацаа нэг л тоог заадаг гэдгийг яагаад мэдсэнгүй вэ” хэмээн бичих хорт хавдартай тэмцэж буй Энхээгийн тэмдэглэлүүд хүний амьдралын мөн чанар, өнөөдөр харагдаж байгаа бүх зүйл хоосон гэдгийг бидэнд ойлгуулна.

Энхээ эхнэр хүүгийн хамт амьдардаг бизнес эрхлэгч залуу. Тэрээр нэгэн өдөр ходоодны хорт хавдар нь 2 дугаар шатанд байгааг мэднэ. Гэр бүлээрээ Монголд болон Солонгос улсад эмчлүүлсэн ч эцэст нь эмчилгээгүй болно. Кино Энхээгийн үхлээр төгсөж байгаа нь энэхүү өвчин хожуу үедээ оношлогдвол айл гэрт эдийн засгийн болон сэтгэл санааны, бие бялдрын ямар их хохирол авч ирдэгийг өгүүлнэ.

Найруулагч:Ж.Сэнгэдорж
Зохиолч:
М.Эрдэнэбат, Л.Нинжжамц, Ц.Гантуяа
Дүрүүдэд:Ц.Цэрэнболд /МУСТА/, Н.Баярмаа /МУСТА/
Үргэлжлэх хугацаа:90 минут
Тэнгисийн нээлт:2020.10.21 17:00

Манай дэлгэцнээ