"Гансармал нутаг" УСК

   

Утга санаа

Танилцуулга

Сандайс Кино Наадмаас шилдэг найруулагчийн шагналыг найруулагч Ава Дювернэйд авчирсан “Гансармал нутаг” кино нь ухаалаг анагаахын оюутан Рубигын ажил, амьдрал, мөрөөдөл нь түүний нөхөр найман жилийн хорих ял авахад хэрхэн орвонгоороо эргэж байгаа тухай өгүүлнэ. Хос хоёр эцэс төгсгөлгүй мэт найман жилийг хүлээх явцад, Руби нөхрөөсөө тусгаарлагдсан өөр нэгэн амьдралаар амьдрах шаардлагатай болно. Гэвч удалгүй тохиолдолоор учрах эр түүнийг нөхөртөй үнэнч байх, өөрөө өөртөө үнэнч байх сэтгэлийг нь хоёрдуулж, тэрбээр хоёр өөр амьдрал, хоёр өөр эр хүний дундаас өөрийгөө олохыг хичээнэ.

Найруулагч

Ава Дювернэйд нь кино зохиолч, продюсер, найруулагч, инди кино борлуулагч юм. Тэрбээр Сандайс кино наадмаас шилдэг кино найруулагч шагналыг хүртсэн анхны Африк-Америк эмэгтэй кино найруулагч бөгөөд Жон Кассаветисийн Спирит шагнал болон Трибека кино институтын Афинити шагналыг “Гансармал нутаг” бүтээлээрээ хүртсэн. Тэрбээр өөрийн анхны бүрэн хэмжээний хип хоп баримтат киног 2008 онд “Энэ бол тэр Амьдрал” нэртэйгээр бүтээсэн ба тус бүтээл нь Торонто, Лос Анжелес, Сиэтлийн кино наадмуудаас шагнал хүртэж, 2009 онд Шоутаймаар олны хүртээл болсон. Тэрбээр 2010 онд “Би дагана” анхны баримтат уран сайхны бүтээлээ зохиож, найруулан, продюсероор ажилласан. Ава 2013 онд алдарт Прадагын Мию Мию брандын Хаалга киног найруулсан ба теннисийн алдарт тамирчин Венис Улиамсын тухай ESPN баримтат киног найруулсан. Тэрбээр Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуулийг төгссөн ба Африк Америкийн киноны наадмын нээлтийн хөдөлгөөнийг үндэслэгч юм. Одоогоор тэрбээр Филм Индепедент төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн, Телевизийн урлаг ба шинжлэх ухааны академийн гишүүн. 2014 онд түүний найруулсан Сэлма кино нь Голдин Глоба наадмын 4 төрөлд нэр дэвшиж шилдэг кино төрөлд шагнал хүртсэн бол мөн тус төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Ава Лос Анжелес хотноо ажиллаж амьдардаг.

Шагнал

2013 он Индипендент Спирит Шагнал- Жон Кассаветисийн шагнал

2012 он Сандайс Кино Наадам-Шилдэг найруулагч-Драма
4-р сарын 25 - Бямба

19:10-19:20

Танилцуулга

19:20-21:00

“Гансармал нутаг” найруулагч Ава Дювернэй, АНУ, УСК 102’ /3-р танхим/

Үнэ төлбөргүй, танхим 204 хүний суудалтай тул та цагтаа ирж суудлаа эзлэнэ үү.

Манай дэлгэцнээ