Бууны сумыг буцааж болдоггүй

   

Утга санаа

1939 он БНМАУ – ын дархан хилийг Империалист японы арми халдан довтлов.

Халхын голд байрлаж байсан Монгол ардын хувьсгалт цэргийн 6-р Морьт дивизийн байрлал руу Япон томоохон хүчээр довтолж ноцтой хохирол учрууллаа.

Энэ тулаанаар дивизийн дарга амь үрэгдэж түүнийг орлуулахаар ЗХУ-д дөнгөж сургууль төгсөөд ирээд удаагүй байсан залуухан дэслэгч Л.Дандарт дээд командлалын шийдвэрээр хурандаа цол олгож дивиз командлуулахаар онцгой итгэл найдвар өгжээ.

Л.Дандар цэргийн эрдэм ур чадвараараа гайхагдан онцгой гавьяа байгуулж Монгол улсын Гарамгай баатар цол хүртэнэ. Үүний зэрэгцээ Дандарыг баатар болсон тэр цаг мөчөөс нь дагасан хар цагаан атаархал, хорсол, хардалт сэрдэлт зэрэгцэн өрнөж байлаа.

Урдаас нь Япончууд, ардаас нь Дотоод явдлын яамныхан Л.Дандар луу довтолно...

Төрөл:Тулаант, Түүхэн, Драм 
Продюсер:Ж.Солонго
Найруулагч:П.Дэлгэрбаяр
Зохиолч:Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Догмид
Дүрүүдэд:

Ж.Алтаншагай, Э.Батнямбуу, Б.Отгонбаяр, У.Учрал

Продакшн:

Монгол кино нэгтгэл

Үргэлжлэх хугацаа:90 минут
Насны ангилал:12+ (PG)
Тэнгисийн нээлт:2019.11.15

Манай дэлгэцнээ