Баяжихын замнал | БНХАУ кино наадам

   

Утга санаа

Хятадын алдарт жүжигчин Ван Шүэ Чигийн уг кинонд бүтээсэн гол дүр болох Ян насаараа цэргийн албанд зүтгэж байгаад халагдан нутагтаа ирсэн хал цэрэг. Уг кино нь Хятадын төр засгаас орон даяар зарлан хэрэгжүүлсэн “Ядуусыг дэмжие” нэрт стратеги төлөвлөгөөгөөр үйл явдлын сууриа болгосон бүтээл бөгөөд Ян болон түүний гэр бүл, ах дүүс, найз нөхөд, эргэн тойрныхон нь хэдэн үе дамжсан борог бааздуу, ядуу тарчиг амьдралаас элбэг хангалуун, шинэ соёлт амьдрал уруу шилжих явц дахь үзэл бодлын болон амьдралын хэв маягийн өөрчлөлтийг сонирхолтой, зөрчилтэй, сургамжтай байдлаар дүрслэн үзүүлжээ.

Төрөл:Драм
Найруулагч:Мяо Юэ
Гол дүрүүдэд:Ван Шүэ Чи
Бүтээсэн он:2019 он
Үргэлжлэх хугацаа:120 мин
Тэнгисийн нээлт:2019.09.02

Манай дэлгэцнээ