"Америк сувилагч" Баримтат кино

"Америк сувилагч" Баримтат кино

   

Утга санаа

“Америк сувилагч” кино нь Америкийн нийгэмд тулгараад байгаа хүн амын хөгшрөлт, дайн, ядуурал, шорон зэрэг томоохон асуудлын тухай, эдгээр салбарт ажиллаж байгаа сувилагч нарын ажил,амьдралын тухай өгүүлнэ. Тус кино бүтээл бодит хүмүүсийн түүхээр дамжуулан сувилагч нарын тухай ойлголт, тэдэнд Америкийн нийгэмд өвчтөнийг сувилах ямар бэрхшээлтэй тухай өгүүлэхийг зорьдог. “Америк сувилагч” кино нь нийгмийн халамж, сувилан асрах салбарын тухай өргөн хүрээг хамарсан хэлэлцүүлэг өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тус киноны гол дүрүүдэд Аппалачиа хотод амьдардаг хорт хавдар туссан өвчтөнийг сувилдаг Жэйсон Шорт, хатуу дэглэмтэй шоронд насан туршийн хорих ял авсан гэмт хэрэгтэний сувилалын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг Тониа Фауст, өндгөвчний хорт хавдар тусаад амьд гарсан эмэгтэйн төрөх явцыг сувилаж байгаа сувилагч Науми Кросс, эмчилгээгүй болсон өвчтөнүүдэд зориулсан сувилал нээн ажилуулж байгаа Стэфан болон дайнд шархдсан цэргүүдийн сувилагч Брайн МкМиллион зэрэг 5 гайхалтай сувилагчийн бодит амьдралыг өгүүлнэ.

Шагнал
Америкийн сувилагчийн академи – Шилдэг медиа бүтээл
Кристофер нэрэмжит шагнал – Баримтат уран сайхны кино бүтээл
Кармел Олон Улсын Кино Наадам – Албан ёсны хөтөлбөрт сонгогдсон

Найруулагч

Каролин Жонс нь дэлхий дахинд тулгарч буй асуудлыг өөрийн гэрэл зураг, кино бүтээлдээ тусгадаг. Тэрээр анх загварын гэрэл зурагчнаар уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан ч өөрийн сонирхлоороо баримтат кино найруулагчаар ажиллах болсон. Каролин нь ОХУ-д Америкийн кино хөтөлбөрийн хүрээнд “Америк Сувилагч” киногоо үзэгчдийн хүртээл болгосон бол энэ удаа Монголд Америкийн Кино Өдөрлөг 2016 хүрээнд уран бүтээлээ толилуулж байна.
Найруулагч:Каролин Жонс
Гарсан он:2014
Үргэлжлэх хугацаа:78 мин
Тэнгисийн дэлгэцнээ:2016.09.16-нд 19:00 цагаас

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ

Үнэ, урамшуулал


Том хүн Хүүхэд
2D Кино үзвэр 7000₮ 5000₮
3D Кино үзвэр 8000₮ 5500₮
VIP танхим 12000₮ 8000₮
Өдөр бүрийн эхний үзвэр 5000₮ 4000₮
Даваа-Баасан гаригт 10:30-17:00 хүртэл 5000₮ 4000₮
Мягмар гаригт "Хосуудын өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Лхагва гаригт "Оюутны өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Пүрэв гаригт "Ахмадын өдөр" 55 наснаас дээш хүмүүст бүх кино 4000₮

Төрсөн өдрөөрөө Тэнгис кино театрт ирсэн хүн бүрд :

  • Амтат попкорн
  • Сэрүүн ундаагаар бэлэг барина

VIP танхим:

  • Том хүний тасалбарт ундаа
  • Хүүхдийн тасалбарт маамуу жүүс дагалдана

ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТ:

  • Та Тэнгис кино театраас гаргасан гишүүнчлэлийн картаа авч энгийн танхимд тасалбар бүрд 1 оноо та 5-н оноо цуглуулж 50% хөнгөлөлттэй кино үзэх боломжтой.
  • VIP Танхимын тасалбар бүрд 2-оноо, 10-н оноо тутамд 50% хөнгөлөлтэй тасалбар худалдан авах эрхтэй болно.