"АЛТАН ХАЛЬС" ОЛОН УЛСЫН АНДЕРГРАУНД КИНО НААДАМ 2016

"АЛТАН ХАЛЬС" ОЛОН УЛСЫН АНДЕРГРАУНД КИНО НААДАМ 2016

   

Утга санаа

“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” (Golden Reel International Underground Film Festival) нь Монголд авангард, эксперименталь кино урлагийг таниулах, Монголын уран бүтээлчдэд гадаад уран бүтээлчидтэй өрсөлдөж хөгжих боломж олгох, Монголын кино урлагт шинэ уур амьсгал болсон шинэ давалгааг түүчээлэх эрхэм зорилгоор зохион байгуулагддаг. Тус кино наадам энэ жил найруулагч Гаи Мэддиний “Хориотой өрөө” киногоор нээлтээ хийх бөгөөд улмаар уралдаант хэсэгт шалгарсан богино хэмжээний 28 киног Монголоос оролцож буй бүтээлүүдийн хамт толилуулах болно. Мөн урилгаар Хятадын нэрт кино продюсер, куратор, кино судлаач, жүжигчин Жан Шянминь хүрэлцэн ирж сонирхолтой семинар, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хөтөлбөр

05-21
14:00-14:20 Нээлт
14:20-16:20 Нээлтийн кино
“Хориотой өрөө” (2015) Найруулагч Гаи Мэддин
16:20-16:30 Завсарлага

16:30-18:00 Master Class
Хятадын продюсер Жан Шянминь
18:00-20:00 Уралдаант хэсэг I

05-22
15:00-16:20 Уралдаант бус хэсэг
16:20-18:00 Уралдаант хэсэг II
18:00-18:10 Завсарлага
18:10-20:00 Хятадын Индепендент кинонууд
Куратор Жан Шянминь

20:00-20:30 Шагнал гардуулах ёслол

Сэтгэгдэл бичих

Манай дэлгэцнээ

Үнэ, урамшуулал


Том хүн Хүүхэд
2D Кино үзвэр 7000₮ 5000₮
3D Кино үзвэр 8000₮ 5000₮
VIP танхим 12000₮ 8000₮
Өдөр бүрийн эхний үзвэр 5000₮ 4000₮
Мягмар гаригт "Хосуудын өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Лхагва гаригт "Оюутны өдөр" бүх кино 5000₮ 4000₮
Пүрэв гаригт "Ахмадын өдөр" 55 наснаас дээш хүмүүст бүх кино 4000₮

Төрсөн өдрөөрөө Тэнгис кино театрт ирсэн хүн бүрд :

  • Амтат попкорн
  • Сэрүүн ундаагаар бэлэг барина

VIP танхим:

  • Том хүний тасалбарт ундаа
  • Хүүхдийн тасалбарт маамуу жүүс дагалдана

ХӨНГӨЛӨЛТИЙН КАРТ:

  • Та Тэнгис кино театраас гаргасан гишүүнчлэлийн картаа авч энгийн танхимд тасалбар бүрд 1 оноо та 5-н оноо цуглуулж 50% хөнгөлөлттэй кино үзэх боломжтой.
  • VIP Танхимын тасалбар бүрд 2-оноо, 10-н оноо тутамд 50% хөнгөлөлтэй тасалбар худалдан авах эрхтэй болно.