Алтан Судал

96
   

Утга санаа

11 настай Амараа хүү, аав Эрдэнэ, ээж Заяа болон охин дүү Алтаагийн хамт Монголын хөдөө нутагт аж төрөн суудаг байв. Заяа сүү цагаа бэлдэж, Эрдэнэ авто засварчин хийхийн хажуугаар эхнэрийнхээ бэлтгэсэн цагаан идээг зах дээр аваачиж худалддаг байлаа. Гэтэл тал нутгийн алтанд санаархсан  уул уурхайн компаниуд болон алтны хууль бус олборлогчид болох нинжа нар тайван сайхан амьдралыг нь бусниулж эхлэх ба төд удалгүй ан амьтан үргэн дайжиж, амар суух аргагүй болов. Эрдэнэ энэ бүхнийг эсэргүүцэж, компаний зүгээс амалсан мөнгө цаасанд хуурталгүй, эх нутгаа, эргэн тойрноо хамгаалж үлдэхийг нутгийн ахан дүүсэд уриалах ажээ. Тэд төрсөн нутагтаа үлдэхийг илүүд үзэх бөгөөд өөрсдийн үзэл бодлыг хамгаалж үлдэн, хүч тэнцвэргүй энэ тэмцэлд ялж, уугуул нутгаа аврахын төлөө хэрхэн тэмцэж буйг энэхүү киноноос хүлээн авч үзээрэй.

Төрөл:Уянгын, Гэр бүлийн
Найруулагч:Д. Бямбасүрэн
Зохиолч:
Д. Бямбасүрэн, Жиска Рикелс
Дүрүүдэд:Б. Бат-ирээдүй, Т. Энэрэл, Н. Ялалт, Б. Алгирчамин, С. Ариунбямба, 
Үргэлжлэх хугацаа:96
Насны ангилал:6+
Тэнгисийн нээлт:2020.11.12

Манай дэлгэцнээ